Dark Light
Нийгэм | 2024-12-11

Ихэр: Амьдралын баяр баяслыг мэдрэх үе

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2024 оны арванхоёрдугаар сарын 12-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Болж буй үйл явдалд хайнга хандах хандлага нь амин хувиа хичээсэн мэт харагдуулж мэднэ. Ойр дотнын хүмүүсийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, анхаарлаа хандуулахгүй бол шүүмжлэлд өртөнө. Удаан уулзаагүй найз нөхөд таарч мэднэ. Олон нийттэй эелдэг, сайхан харилцах нь таны хүрээллийг нэмэгдүүлнэ. Харин албан тушаалаа ахиулахаар хичээх ч тодорхой үр дүнд хүрэхгүй байж мэднэ.

Үхэр: Ажил амьдралынхаа тухай санал бодлоо хуваалцаж, халуун яриа өрнүүлэх нь хосуудын харилцаанд эергээр нөлөөлнө. Хайр сэтгэлийн эерэг харилцаа танд баяр хөөр бэлэглэж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Таны хэв маягийг эвдэх хэцүү өрсөлдөгчтэй нүүр тулж магадгүй. Цаашид ихээхэн эрч хүчтэй ажиллах хэрэгтэй болно.

Ихэр: Амьдралын баяр баяслыг мэдрэх үе. Өөрт тохиож байгаа учралыг баяртайгаар хүлээж аваарай. Таны хувьд байгаа бүхэн тань хангалттай санагдах болно. Хайр сэтгэлийн харилцаанд нэг нэгэндээ итгэл үзүүл. Бусдын юу гэх нь хамаагүй, хэн нэгний үгээр харилцаагаа муутгах хэрэггүй. Сонирхолтой байдлаар өөрийгөө илэрхийлэхэд туйлын таатай байна.

Мэлхий: Танд өөрийн амьдралыг үзэх үзлээ бусдад ойлгуулах шаардлага байдаг бол ашиг сонирхлоо хамтрагчтайгаа хуваалцахыг хичээгээрэй. Таны сэтгэл татам байдал тань эргэн тойрны бүх хүмүүсийн анхаарлыг татах болно. Таны хувьд адал явдал ихтэй уулзалт таатай байх болно. Ганц бие хүмүүс зүрх сэтгэлээ өгөх хүнээ олж мэднэ.

Арслан: Амьдралын олон үйл явдал танд зай зав өгөхгүй байх үе иржээ. Эхлүүлсэн ажлаа дуусгахад бусад хүмүүсийн тусламж дэмжлэг их байсан ч таны хичээл зүтгэлээс илүү хамаарна. Гэр бүлийн асуудлаа түр хойшлуулж, ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүл. Эсрэг хүйстэнтэйгээ харьцах нь таатай байх болно.

Охин: Найдваргүй зүйлийн араас хөөцөлдөх нь таны алтан цагийг үрэхээс цаашгүй байж мэднэ. Гэвч та хэрэггүй зүйлд өөрийн эрч хүчийг дэмий зарсан хэвээр байх бололтой. Гэнэтийн урьдчилан тооцоолоогүй зардлууд таны санхүүгийн байдлыг тогтворгүй болгож мэднэ. Алдагдал хүлээх, зарлага орлогоос хэтрэх зэрэг байдал гарч магадгүй. Ийм үед сэтгэл санаагаа аль болох тогтвортой байлгах нь чухал. Мөн туршлагатай хүмүүсийн зөвлөгөө зайлшгүй хэрэг болно.

Жинлүүр: Нууцлаг байдал, гэнэтийн мэдээ зэрэг нь ихэнх хүнд буруу ойлголтыг төрүүлж, үл ойлголцолд хүрч мэднэ. Харин та учир байдлыг мэдэж байгаа бол хүлээцтэй байж, элдэв хов живийг тоох хэрэггүй. Аз турших, ямар нэгэн мөрийтэй тоглоомд мөнгөө үрэхгүй байхыг зөвлөж байна. Хэн нэгний нөлөөнд автсанаас өөрийн толгойгүй мэт шийдвэр гаргаж мэднэ.

Хилэнц: Худалдаа наймаа хийх үедээ сэтгэл хөдлөлд автаж хэрэггүй бөгөөд зорилго тань хоосон мөрөөдөл болон хувирах аюултай. Таны зохион байгуулах үйл ажиллагаа олны сэтгэлд нийцэх эсэх нь зөвхөн танаас шалтгаалах тул жижиг гэлтгүй бүх зүйлд анхаарлаа хандуулж ажилла. Хэн нэгэнд чухал ажлаа найдаж даатгах хэрэггүй. Амьдралдаа баримталдаг зарчимдаа үнэнч байхын тулд өөрөө өөртөө эзэн байх боломжийг алдаж болохгүй.

Нум: Энэ өдөр тайван байдалтай харагдаж, дотоод амар амгалан байдлаа хадгалах хэрэгтэй. Хэтэрхий олны анхаарлыг татахуйц байхаас зайлсхий. Гадаад төрх дур булаам байх нь ч үүнийгээ ил тод харуулах нь сайн хэрэг биш юм. Хийсэн бүтээл, хөдөлмөрийнхөө үр шимийг мэдрэх боломж гарна. Таны дотоод сэтгэл хайр энэрлээр дүүрэн байх болно.

Матар: Од эрхсийн байрлал аливаа үнэт эд зүйл худалдан авах бол сайн шалгаж байхыг сануулж байна. Санхүүгийн боломждоо тааруулан амьдралын хэрэгцээгээ зохицуулах үе. Холч ухаан, уужим сэтгэл нь бусадтай илүү дотно, итгэлтэй харилцааг бий болгоход туслах болно. Энэ өдөр танд мартагдахгүй дурсагдах үйл явдал болно. Зүрх сэтгэлээ зарим үед дагахад буруудахгүй байх.

Хумх: Найз нөхөд болон өөрийн хайртай хүмүүстэйгээ хамт явах алсын аялал төлөвлөж магадгүй. Бүхий л нөхцөл байдлыг үл харгалзан энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нь амьдралд тань ихээхэн урам зориг баяр баясал бэлэглэнэ. Гэнэтийн саад бэрхшээлийг даван гарснаар өөрийн ажил хэргээ улам өргөтгөн, амжилттай болгож чадна. Мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлэх алхам ч амжилт олох магадлал нэмэгдэнэ.

Загас: Танил тал найз нөхдийн тусламжийг авах шаардлага гарна. Олон хүний оролцоотойгоор бүтэмжтэй болох ажлыг аль болох өргөн хүрээнд авч үзээрэй. Танилын хүрээлэл өргөн, нийтэч хүмүүс үр ашигтай санал хүлээн авахаар байна. Од эрхэс танд өгсөн боломжийг зөв зохистой ашиглахыг зөвлөж байна. Өнөөдөр бүтэшгүй зүйлийг ч амжилттай бүтээх эрч хүч хангалттай байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11