Dark Light
Нийгэм | 2024-12-12

МУГТ Э.Содномпилжээ тэргүүтэй дөрвөн эрхмийг “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Эрдэнэт хот болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн түүхэн баярын өдөр өчигдөр /2024.12.11/ тохиолоо. Энэ өдөр  уламжлал ёсоор хүндэтгэлийн баярын хурлаа хийж,  аймаг, орон нутгийнхаа “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр шалгарсан иргэддээ аймгийн удирдлагууд шагналыг нь гардууллаа. 

Эрдэнэт хотын бүтээн байгуулалт хөгжил дэвшилд манлайлагч байж, залуу үедээ үлгэр жишээ болж яваа эрхэм хүмүүсийг аймгийн ИТХ-ын Зөвлөл, Засаг даргын Зөвлөлийн хамтарсан хурлын шийдвэрээр Орхон аймаг, Эрдэнэт хотын “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр шалгаруулж, өргөмжилдөг билээ. 

Энэ жил...

Паралимпын наадмын аварга, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ

Монгол Улсын Гавьяат хуульч, Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Сандагийн Цэгмэд

Эрдэнэт сонины сурвалжлагч, Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Нийтийн мэдээллийн төвийн захирал асан “Шинэ мэдээ” сонины эрхлэгч Журайн Оюун

Эрдэнэт хотын Ардын Депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын эдийн засагч, УИХ-ын гишүүн асан Ёндонгийн Баярсайхан нар аймаг, орон нутгийнхаа “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр өргөмжлөгдлөө. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11