Dark Light
Нийгэм | 2024-12-12

ЭМГЭНЭЛ: Дамдины ГАЛДАНДАГВА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ЭМГЭНЭЛ

МОНГОЛ УЛСЫН УЛАМ НЭМЭХ, ҮНЭН ХҮЧИТ НАЧИН ДАМДИНЫ ГАЛДАНДАГВА 

/1943-2024 он/

Монгол улсын улам нэмэх, үнэн хүчит начин Дамдины Галдандагва таалал төгсөж, монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарч тохиолоо.  

Тэрбээр Булган аймгийн Дашинчилэн суманд 1943 онд малчин ард Дамдины хоёр дахь хүү болон төрсөн бөгөөд бага балчир наснаасаа бөхийн спортыг сонгон хичээллэж, улмаар улсын наадамд 1969 онд  тав даван шөвгөрч улсын начин цол авсан.1972 онд тав даван улам нэмэх чимэг, 1976 онд тавын даваанд тав даван үнэн хүчит чимэг нэмсэн. Мөн улсын наадамд 1970, 1971, 1973, 1974, 1975, 1978, 1980, 1981 онуудад дөрөв давж байжээ. 

МБАТ-ний IҮ спартакиадын үндэсний бөхийн аварга шалгаруулах шигшээ барилдаанд 10 даваагаар хоёрдугаар байрт шалгарсан бөгөөд хоёр гар, зоо нуруундаа их бяртай, хавирах, сэнжигний барьцаас гуд татах, салтаадаж өргөх, давхар ачих, дугтрах зэрэг мэхнүүдийг сайн эзэмшсэн бөх байлаа.

Тэрбээр самбо, жүдо бөхийн анхдагчийн нэг бөгөөд самбо бөхийн ОУХМ цолтой. Самбо бөхийн 1974 оны ДАШТ-ий хүрэл медальт, 1972 оны Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний хүрэл медальтай юм. 

Талийгаачийн төлөв даруу, ажилч хичээнгүй зан чанар, Монгол бөхийн бахдам амжилтууд нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно. 

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

                  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11