Dark Light
Нийгэм | 2024-12-13

Прокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 314 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1101 гомдол, хүсэлтийг хяналаа.  Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.

Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 1, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох 3 гомдлыг хүлээн авчээ. Дээрх хугацаанд прокуророос 259 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн бол одоо 842 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 28 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 45 иргэнд өгч ажиллажээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11