Dark Light
Нийгэм | 2024-12-13

Статистикийн Хорооны IX хурал болж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Статистикийн Хорооны IX хурал Тайландын Хаант Улсын Бангкок хотод болж байна.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Статистикийн Хорооны товчооны даргаар Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа сүүлийн 2 жил хагасын хугацаанд сонгогдон ажилласан. 

Тэрээр энэ удаагийн хуралд бүсийн статистикийн товчооны даргын хувиар Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Статистикийн Хорооноос бүс нутгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд статистикийн системийг бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж, хэлэлцүүллээ. Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Статистикийн Хорооны товчооны дарга, гишүүдийг шинээр нэр дэвшүүлэв.

Тус хурлын үеэр “Статистикийн үйл ажиллагааг технологи ашиглан сайжруулах”, “Өгөгдөл болон хиймэл оюун ухаанд суурилсан тогтвортой хөгжил” салбар хурлуудад Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа Монгол Улсын статистикийн системд хиймэл оюун ухаан, машин сургалтын арга, технологи ашиглан статистикийн үйл ажиллагааг сайжруулах, цахимжуулах чиглэлээр хэрэгжүүлсэн туршлагуудыг танилцуулж, илтгэл хэлэлцүүллээ. 

Түүнчлэн ҮСХ-оос НҮБ-ын АНДЭЗНК, БНСУ-ын Статистикийн газар, БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчоо, Бүгд Найрамдах Сингапур Улсын Статистикийн газар, Бүгд Найрамдах Филиппин Улсын Статистикийн албаны удирдлагуудтай хоёр талт уулзалт зохион байгуулж, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11