Монополын эсрэг газрын энэ оны III хуралдаан арванхоёрдугаар сарын 10-ны өдөр болж "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК-иас ирүүлсэн хүсэлт болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын зах зээлд зүй ёсны монопол, давамгай байдалтай аж ахуйн нэгж тогтоох судалгаа, "Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн “дотоодын харилцааны ачаа тээврийн арваннэгдүгээр бүлгийн тарифын өөрчлөлт”-ийг хянах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газраас хийсэн судалгаагаа танилцуулж, гишүүдийн асуусан тодруулга, асуултад тайлбар мэдээллийг өглөө.
Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаас үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын зах зээлд зүй ёсны монопол, давамгай байдалтай аж ахуйн нэгж тогтоогдоогүй бол "Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн “дотоодын харилцааны ачаа тээврийн арваннэгдүгээр бүлгийн тарифын өөрчлөлт”-ийг дэмжиж шийдвэрлэлээ. Мөн "Чингис хаан" Олон Улсын Нисэх Буудлын газрын үйлчилгээ /нэг удаагийн ирэх, явах нислэг/-ний зах зээлд 2023 онд зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдоод байсан "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК-ийг зүй ёсны монопол байдлаа алдсанд тооцож тогтоол гаргалаа.