Dark Light
Нийгэм | 2024-12-13

Хүний эрхийн чиглэлээр санал солилцлоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд бусад албаны төлөөллийн хамт “Транспрэнси Интернэшнл” байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Франкоис Валериан болон Монгол Улс дахь салбарын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал, хөтөлбөрийн менежер О.Билгүүн нартай 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр санал солилцлоо. 

Ноён Франкоис Валериан Монгол Улсын Засгийн газрын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд уул уурхай, байгаль орчны салбар дахь авлига, төсөвт төвлөрсөн хөрөнгийн шударга хуваарилалтын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч үйл ажиллагаа явуулж байгаа талаар дурдаж, Комисстой хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцсон.  

Тэрээр авлигын гэмт хэргийн улмаас хүний эрх ноцтойгоор зөрчигддөг тул олон улсын авлигатай тэмцэх ажлын гол цөм нь хүний эрхэд суурилдаг гэдгийг онцоллоо.

Комиссын гишүүн Б.Энхболд ХЭҮК-оос иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, хүний эрхийн зөрчлийн суурь шалтгааны нэг нь авлига гэдгийг онцолсон юм.  

Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд авлигын улмаас хүний эрхэд үзүүлж буй сөрөг нөлөөг судалж, хор уршгийг олон нийтэд таниулах, авлигыг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр талуудтай хамтран ажиллаж байгаа болон Засгийн газраас боловсруулсан Авлигын эсрэг багц хуулийн төслүүдэд хүний эрхийн үүднээс санал өгөх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа талаар дурдлаа.   

Талууд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгцээ шаардлагыг олон нийтэд таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтарч ажиллах боломжийн  талаар ярилцлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11