Төв аймгийн нийтийн номын сангийн 80 жилийн ойн арга хэмжээ арванхоёрдугаар сарын 11-ний өдөр болж, Үндэсний номын сангийн хэлтсийн дарга Г.Гүнжинлхам, номзүйч Г.Баяртуяа нар оролцлоо. Тус номын сан Төв аймаг, БНСУ-ын Пёнтаек хотын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд 920 сая, Орон нутгийн төсвөөс 276 сая, нийт 1 тэрбум 196 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар шинэчлэлийн ажлыг хийж тав тухтай орчин үеийн тоног төхөөрөмж бүхий номын санг ашиглалтад оруулж, олон улсын их дээд сургууль, TOEFL шалгалтад бэлтгэх “Мэдээллийн нээлттэй төв”-ийг бий болгож, цахим ном хэвлэлээр баяжуулсан, "Мөнхөд орших номын хэлхээ" түүхэн номыг өлгийдөн авсан өндөр их амжилттайгаар наян жилийн ойгоо угтлаа.
Үндэсний номын сангаас Төв аймгийн нийтийн номын сангийн хамт олонд 50 нэрийн 60 ширхэг номын бэлэг гардууллаа.