2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хайртай хүнтэйгээ илэн далангүй харилцан, чин сэтгэлийн яриа өрнүүлэх нь үл ойлголцлоо залруулах боломж олгоно. Энэ тохиолдолд хэн хэнийхээ өмнө жинхэнэ дүр төрхөөрөө байхыг хичээ. Ухаантай мэргэн хүн болох гэж оролдох нь өөрийгөө буруугаар ойлгуулах магадлалтай. Буруу зүйл хийхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Гэр бүлийн хүрээнд тайван амрах нь чухал. Найз нөхөд, үр хүүхдүүдтэй тоглож наргиж цагийг өнгөрүүлээрэй.
Үхэр: Хайр дурлалын шинэ харилцаа амжилттай байх ч хөнгөмсөг байдлаасаа болж хий хоосон амлалт өгөх хэрэггүй. Бодлогогүй алхам нь амьдралд тохиох таагүй зүйлсийн гол шалтгаан болж магадгүй. Үр хүүхдүүддээ сайн анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Цаг үргэлж үглэж, яншихаас илүүтэй тэднийг ойлгож ярилцан, сэтгэл дотор нь байгаа асуудлыг хуваалцахыг хичээгээрэй.
Ихэр: Уран бүтээлч хүмүүсийн хувьд нэлээд тааламжтай цаг үе байна. Гадаад нөхцөл байдал таныг ивээсэн шинжтэй байна. Нэрд гарах эсвэл их ашиг олохоос илүүтэй олон нийтэд үнэлэгдсэн, хамгийн чанартайг бүтээхийн төлөө зүрх сэтгэлээ зориул. Өөрчлөлт, шинэчлэлтийг хийхдээ эр зоригтой байгаарай.
Мэлхий: Ухаалаг бөгөөд сэргэлэн зангийнхаа ачаар санаандгүй ажлаас нэлээд хэмжээний ашиг олно. Гэхдээ худалдаа наймааны асуудалд болгоомжтой хандахыг зөвлөж байна. Танд итгэдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадвал ажил мэргэжлийнхээ хүрээнд таны нэр хүнд дээшилнэ. Бүсгүйчүүд хүнтэй танилцсанаар шинэ хайрын түүх эхэлж магадгүй.
Арслан: Таныг хэн нэгэн онцлох бололтой. Хаа нэгтээ зочлохыг уривал та татгалзах хэрэггүй. Харин ч таныг гэсэн чин сэтгэлийг найз нөхөд болон ойр дотнын хүмүүсээс мэдрэхийг хүснэ. Танд зүгээр л халуун дулаан сэтгэл, нөхөрсөг орчин хэрэгтэй байгаа бололтой. Та амьдралын зорилгоо тодорхой болговол хийж бүтээх эрч хүчээр дүүрэн цэнэглэгдэх болно.
Охин: Гэр бүлд тань харилцан ойлголцох байдал нэмэгдэнэ. Харин олон хүн оролцсон хурал цуглаан нь таныг тавгүй байдалд оруулах, тархи толгойг ядраах тул холуур байсан нь дээр. Хайр сэтгэлийн хувьд романтик адал явдлаар дүүрэн байна. Таныг эзэмдэж буй мэдрэмжийг таатайгаар хүлээн аваарай.
Жинлүүр: Эрч хүчээ нэмэгдүүлэх эх үүсвэртэй болох тул өөрийгөө шинээр нээн харуулна. Амьдралын идэвх, эрч хүч таны сэтгэл зүйд ихээхэн нөлөөлнө. Шалтгаангүйгээр уурлаж бухимдах, айж сандрах зэрэг нь таныг тавгүйтүүлж мэднэ. Энэ үед тогтоосон харилцаа холбоо тийм ч сайн сайхнаар үргэлжлэхгүй. Бусдын үгэн хэт итгэх нь алдаа болно.
Хилэнц: Ахуйн барагдахгүй ажил болон жижиг сажиг асуудалд дарагдаж мэднэ. Хэрэв та өөрийн дотоод энергийг сэргээж, түүнийг ажил хэрэгтээ ашиглаж чадвал бүгдийг амжуулна гэдэгтээ итгэлтэй байж болно. Хувийн амьдралдаа хэрэгжүүлэхээр нууцхан хүсэж байсан зүйл биелэгдэх боломжтой ч болж мэднэ. Алсаас ирэх мэдээ багагүй өөрчлөлт дагуулах бололтой.
Нум: Гэр бүл үр хүүхдэдээ анхаарлаа хандуулж тэдний төлөө юу хийж, яаж туслах талаар сайтар бодох хэрэгтэй. Ингэхийн тулд мөнгөгүй байсан ч хамаагүй, гол нь таны чин сэтгэл, хичээл зүтгэл байхад хангалттай. Аяллаар явах, гадаадад зорчих боломжийн саналаас татгалзах хэрэггүй. Энэ нь амралт хэдий ч таны нүдийг нээж, шинэ шинэ санааг танд бэлэглэх болно.
Матар: Итгэж явсан хүнтэйгээ маргаантай асуудалд орж магадгүй тул аль аль талдаа алдаа гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Гэсэн хэдий ч таны хувьд өнөөдөр амжилттай үйл ажиллагаа явуулж чадна. Хариуцсан үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийх, чиглэлээ өөрчлөх зэрэг шаардлагатай тулгарна.
Хумх: Муу нөлөөтэй танилын хүрээллийг үгүй хийх хэмжээний өөрчлөлтүүд хувийн амьдралд хэрэгтэй байж магадгүй. Уужим сэтгэл, хүнд хар буруу санаад байдаггүй зангаа зарим тохиолдолд мартах шаардлага тулгарна. Харин ямар ч тохиолдолд таны амьдралд тус дэм болж байдаг хүмүүсээ мартаж болохгүй. Ялангуяа эрх ашгийн төлөө бус ганцхан чамайг ойлгож дэмждэг хүмүүсийг ялгаж салгах үе.
Загас: Урьдчилан төлөвлөөгүй зүйлээс болж багагүй хэмжээний зарлага гарч мэднэ. Энэ нь зөвхөн таны биш өрхийн төсөвт ихээхэн нөлөөлнө. Хувь заяаныхаа эзэн нь байхын тулд өөрийнхөө үүрэг хариуцлагыг умартах хэрэггүй. Хайртай хүмүүстээ гэнэтийн бэлэг барьж баярлуулах нь таны хийх ёстой зүйлийн нэг тул цаг заваа зөв зохион байгуулаарай.