"Green Show Production Mongolia", Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Жүдо бөхийн холбоо, Монголын Чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах багийн халз барилдаан өнөөдөр 13.00 цагаас болно.
Жүдочдын бүрэлдэхүүнд
Даян аварга Н.Батсуурь,
Улсын заан Д.Анар,
Улсын заан Б.Серик,
Улсын начин Б.Лхагвадорж,
Улсын начин Х.Цогтгэрэл,
Улсын начин Б.Түвшинтөгс,
Улсын начин Э.Мөнхжаргал,
Улсын начин Л.Отгонбаатар,
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр,
Аймгийн арслан М.Баяржавхлан,
Аймгийн начин Б.Гончигсүрэн
МУГТ Д.Төмөрхүлэг,
Е.Басхүү,
ОУХМ Э.Ариунболд нар багтаж буй бөгөөд дасгалжуулагчаар гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ажиллаж буй.
Чөлөөтийн багийн бүрэлдэхүүнд
Улсын арслан Б.Орхонбаяр,
Улсын заан М.Лхагвагэрэл,
Улсын заан Д.Хүдэрбулга,
Улсын харцага Н.Золбоо,
Улсын харцага Б.Зоригтбаатар,
Улсын харцага Г.Ганхуяг,
Улсын начин Э.Батмагнай,
Аймгийн арслан Ч.Алтангэрэл,
Аймгийн арслан М.Цэрэн,
Аймгийн заан Б.Бат-Эрдэнэ
МУГТ Т.Тулга,
ОУХМ О.Сүлдхүү,
3.Занабазар нар багтаж буй бөгөөд дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Б.Баттулга ажиллаж байна.
Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 80 болон 160 мянган төгрөгийн үнэтэй байна.
Дэлхийн хүчтэнүүдийн гал гарсан ширүүн тулаанаас дараах азтануудыг тодруулах юм.
Монголын Үндэсний бөхийн холбооноос 1 жилийн турш бөх үзэх эрх 1 хүнд;
Монголын чөлөөт бөхийн холбооноос Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн хувцас;
Жүдо бөхийн холбооноос оролцогчдын гарын үсэгтэй Кимоно;
"Champion" фитнес клубээс 5 сая төгрөгийн өртөг бүхий гэр бүлийн гишүүдийн 1 жилийн эрх;
Газком компанийн зүгээс 4.5 сая төгрөгийн газаар ажилладаг бойлуур нэг азтанд бэлэглэж, утааны эсрэг үйлсэд давхар хувь нэмрээ оруулж байна.
"ONEFIT" аппликейшн 1 азтаныг 4,2 сая төгрөгийн жилийн эрхээр урамшуулна.