Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж буй. Өргөтгөсөн худалдаа энэ сарын 12-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 21-нийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд үргэлжилнэ.
Тус үзэсгэлэнд махнаас гадна дайвар бүтээгдэхүүн, сүү цагаан идээ худалдаалж буй.
Үнэ ханшийн тухайд сонирхуулбал, адууны мах 8000 мянган төгрөг, адууны гэдэс 6000-8000 төгрөг, үхрийн мах 12500 төгрөгөөр зарагдаж байна.