Dark Light
Нийгэм | 2024-12-15

Гэр хорооллын дэлгүүрүүдээр хуурамч архи худалдан борлуулсан ААН-ийг шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хуурамч хямд архи худалдан борлуулж буй ААН-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд архи үйлдвэрлэн худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий ААН нь захын гэр хорооллын дэлгүүрүүдээр дамжуулан хуурамч онцгой албан татварын тэмдэгт наасан хямд үнэтэй архийг худалдан борлуулжээ.

Онцгой албан татварт ноогдох их хэмжээний орлогоо нуун дарагдуулж ашиг олж гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан байж болзошгүй хэргийг шалгаж буй аж.

Мөн цагдаагийн байгууллагаас НЭМҮТ-тэй хамтран шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, хөлдөлт, осголт зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хэтрүүлээд хэрэггүй" нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.

Иргэд та бүхэн хямд гарал үүсэл нь тодорхой бус хуурамч согтууруулах ундааг хэрэглэж амь нас эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас болгоомжлохыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11