Dark Light
Нийгэм | 2024-12-16

Энэ 7 хоногийн 12 ордын зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Энэ 7 хоногийн /2024.12.16-12.22/  12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ долоо хоногийн эхээр эрч хүч буурах тул хэт ачаалал авах юм бол мэдрэлийн ядаргаанд орж, сэтгэл санаа түгшүүртэй болох магадлалтай. Аль болох бодит нөхцөл байдлыг ойлгохыг хичээ. Этгээд зан, өөрийнхөөрөө зүтгэх хандлага зэргээс болж зөрчилдөөний эхлэл тавигдана гэдгээ мартаж болохгүй. Хамт олон, ойр дотнын хүмүүстээ хүнлэг, энэрэнгүй хандах нь эн тэргүүний хийх зүйл байна. Худал хуурмаг мэдээллээс болж үргүй зардал нэлээд гаргах бололтой. Энэ нь яаралтай засахгүй бол алдагдалд ч хүргэж болзошгүй. Долоо хоногийн дунд үеэс хойш ажил хэргийн холбоо харилцаа батжуулснаар шинэ зах зээлд өрсөлдөх санааг олж чадна. Олон нийттэй харилцах ажил хийдэг хүмүүс бусдын анхаарлыг ихэд татна. Биеэ зөв авч явах тал дээр илүү анхаарах хэрэгтэй болно. Худалдаа наймаа хийх үедээ төлөвлөсөн хэмжээний зарлага л гаргах нь тохиромжтой. Хайртай дотнын хүмүүстэйгээ үг хэлээ ололцох тал дээр бага зэрэг асуудал үүсэж мэднэ. Таны хувьд ар гэртээ цаг гаргах хэрэгтэй болсон байж магадгүй. Долоо хоногийн төгсгөлд ажил хэргийн уулзалт, албаны хүлээн авалт нэлээд ихсэх боловч тэр бүрд оролцох боломж бололцоо гарахгүй байж мэднэ. Танд эргэлзээ төрүүлж байгаа л харилцаанаас болгоомжил. Бусдын өгсөн мэдээлэлд шууд итгэх хэрэггүй. Тэсвэр хатуужилтай байж, тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чадвал хожим хүссэн үр дүнгээ үзнэ. Сүүлийн үед тохиосон зарим нэг таагүй явдал оюун санааг тань нэлээд муутгасан ч эргэж сэргэлт авах шаардлага зайлшгүй бий болно.     

Үхэр: Таныг хэн нэгэн буруугаар ашиглаж мэдэх юм. Зөв хүмүүс болон итгэлтэй найз нөхөдтэйгөө л илэн далангүй харилцах хэрэгтэй. Гаднын нөхцөл байдлаас шалтгаалан ажил хэрэгт тань зарим нэг саад бэрхшээл тулгарч магадгүй. Ганцаар бүхнийг шийдвэрлэх нь учир дутагдалтай байна. Ажил хэрэгч уулзалт болон олон хүний хүч хөдөлмөрийн үр шимээр амжилттай үр дүнг үзүүлэх болно. Ажил амьдралын туршлагаараа таныг байнга ухааруулж дэмждэг хүмүүст зохих ёсны хүндлэлийг хүртээхийг хичээ. Холын хүсэл мөрөөдлөө ажил хэрэг болгон хэрэгжүүлэх аз завшаан тохиох тул энэ боломжийг бүү алдаарай. Аз од таныг тойрохгүй бололтой. Мөн гэнэтийн мэдээ хүлээн авах бололтой. Гэхдээ энэ таны ажил амьдралд тийм ч их сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж найдаж болно. Харин эрсдэлтэй үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулахыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүл үед ихэнх хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй байж, тайван бус байдлыг мэдрэх болно. Ойр дотнын хүмүүстээ сайн анхаарал тавьж байхгүй бол таны хайр халамжийг маш ихээр үгүйлж байж болох юм. Хосууд хамтдаа суугаад тухтай ярилцах хэрэгтэй бололтой. Ажил амралтаа зөв зохицуулалгүй нойр хоолгүй зүтгэх нь эцэстээ өвчин, эмгэг тусахад ихээхэн нөлөөлөх болно. Мэдлэг оюунаа тэлэх, ном зохиол унших, сонгодог хөгжим сонсох нь танд сайхан мэдрэмжийг төрүүлэх болно. Хувь хүнийхээ хувьд өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлнэ. Өөрийн дуртай зүйлээ хийх цаг зав гарахгүй байсан бол түүнийгээ амжуулах цаг мөчийг бий болго. Нэлээд хугацааны турш авахаар төлөвлөж байсан үнэт эдлэлээ авч чадна. Мөн томоохон хөрөнгө оруулалтад таатай байхыг од эрхэс зөвлөж байна.         

Хамтатгах: Эрч хүчтэй байх хэдий ч амжилт гаргах эсэх нь таныг нөхцөл байдлыг хэрхэн бодитойгоор үнэлэхээс шалтгаална. Ажил хэргийн гэрээ хэлэлцээр, үнэт зүйлстэй анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна. Таны эрч хүчийг шавхсан, төвөгтэй ажил нь эцэстээ эрсдэлтэй шийдвэр гаргахад хүргэнэ. Хамтран ажиллах хэлэлцээрт орсон амлалтаасаа хэн нэгэн буцаж магадгүй. Гэвч энэ үйл явц танаас хамааралгүй өрнөсөөр байх болно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудалд анхааралтай хандах хэрэгтэй бөгөөд энэ удаад оновчтой аргыг олж чадвал ирээдүйд тогтмол орлого орж ирэхээр байна. Өнгөрсөнд хоцорсон асуудлыг сөхөн гаргаснаар таагүй уур амьсгал үүсэж мэднэ. Тиймээс эргэж буцаж ганхалгүй зөвхөн урагшаа харж, ирээдүйгээ гэрэл гэгээтэй болгоорой. Хэн нэгний өмнө өөрийгөө мундаг хүн болгож харагдуулах гэж дүр эсгэх хэрэггүй. Бусдад таалагдахын тулд бүх зүйлийг сайхан гэж итгэх нь ч буруу юм. Таагүй нөхцөл байдал үүсэж магадгүй. Бусдаас өөрийгөө тусгаарлаж, зөрүүдлэх зан гаргаж мэднэ. Өөрийгөө бусдаас илүү гэж дөвийлгөх хэрэггүй. Эрүүл мэндийн байдал таны санаа сэтгэлийг зовоох ёсгүй. Байгалийн гаралтай, эрүүл хоол хүнс, жимс ногоо хэрэглэ. Химийн гаралтай бүтээгдэхүүн, архи дарснаас холхон байхыг зөвлөж байна.

Мэлхий: Энэ долоо хоногт үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа тань амжилттай байна. Шинэ байранд орох, амьдрах орчноо өөрчлөх зэрэг хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломж гарна. Удаан хүлээлгэсэн ажил хэрэгжиж эхлэх магадлалтай. Гэвч их бага хэмжээний саад тотгор гарч магадгүй. Таны эрч хүч өндөр байгаа тул аливаа саад бэрхшээлийг үл тоон, эхлүүлсэн ажлаа цаг хугацаанд нь амжилттай дуусгана. Бусдыг хэт их захирах гэсэн хүсэл тань эргэн тойрны хүмүүсийн үл тоох байдлыг нэмэгдүүлнэ. Мөн хэт зоримог, шийдэмгий байдал нь эрсдэлд оруулж болзошгүй. Ажил төрөлтэй холбоотой шийдвэрийг эрх мэдэлтний зөвшөөрөлгүй гаргах, дур мэдэн үйл ажиллагаа явуулахаас зайлсхий. Хэн нэгний худал мэдээлэлд автах магадлал ихсэж байна. Зарим үед жижиг сажиг зүйлээс үүдэлтэй томоохон маргаан дэгдэж болзошгүй. Үйл ажиллагаанд тань хөндлөнгийн нөлөө ихсэх магадлалтай. Долоо хоногийн сүүл рүү танилын хүрээгээ нэмэгдүүлэх зорилготой оролцох олон нийтийн арга хэмжээ нь таны сэтгэлд нийцэхгүй бололтой. Та өөрийнхөө болон ойр дотнын хүмүүсийнхээ төлөө багагүй цаг, мөнгө зарцуулах ч хамгийн гол нь чин сэтгэл дутмаг байж болохгүй. Олон нийтийн санал санаачилгыг хөсөрдүүлэх, бусдын үгийг тоолгүй орхих зэрэг хандлага гаргаж мэднэ. Хүлээсэн хариуцлага хэлсэн амлалтаа зүгээр л салхинд хийсгэх юм бол нэгэн хэвийн хэлбэрт шилжиж магадгүй. Нийтлэг нөхцөл байдал тайван бус байх нь олон хүнийг бухимдахад хүргэнэ. Шийдвэргүй байдал, худал амлалт зэрэг нь танд ч гэсэн сөрөг нөлөө авчирна гэдгийг санаарай. Амьдралдаа нөлөөлж болохуйц чухал шийдвэрийг ганцаар гаргах хэрэггүй. Эргэн тойрны хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж өөрийн зөв бурууг дүгнэж байж хөдлөхөд аливаа эрсдэлийг тойрч чадна. Хувийн амьдралд үүссэн саад бэрхшээл нь түр зуурынх байх тул хүндээр тусгаж авах хэрэггүй.   

Арслан: Энэ долоо хоногт нөхцөл байдлын үнэн бодитоор дүгнэхийн тулд туршлагатай мэргэжилтэнтэй хамтран ажиллах хэрэгтэй. Танд ирсэн мэдээлэл алдаатай байсныг олж мэдэх болно. Дотоод сэтгэлээ сонсож, хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө тууштай тэмцээрэй. Ажил амьдралд нэн шаардлагатай байгаа бүтээлч чанар, эрч хүч нэмэгдэх болно. Хамтрагч нар харилцан зөвшилцөлд хүрэх боломж гарна. Хариуцлагатай ажлаас бусад харилцаанд нөхөрсөг уур амьсгал давамгайлна. Харин хэт тусархуу эсвэл нэрэлхүү зан тань хүсэлт гаргасан ихэнх хүмүүст үгүй гэж хэлж чадахгүйд хүргэнэ. Өөрийн ажлыг ч хойш тавин бусдын төлөө хөдлөх бололтой. Хайртай хүмүүс тань бүх талаар дэмжиж, итгэж байгаа тул амжилтаа ахиулах, хүслээ биелүүлэх урам зориг улам бүр нэмэгдэх болно. Ажил хэрэгт саад бэрхшээл багагүй тохиолдох, хувийн амьдралд сорилт шалгалт нэлээд учрах зэрэг нөхцөл байдал үүссэн ч амжилт гаргах ч боломж байсаар байна. Таны идэвх зүтгэл урьд урьдынхаас  илүү байна. Өөрийн санаа бодол, дотоод мэдрэмжээ сайтар цэгцлэхийн тулд ганцаараа өнгөрөөх цаг гаргахыг бодоорой. Хэсэг зуур амралт авч, гадаад улс руу аялал зугаалга хийх талаар бодож үзэхэд илүүдэхгүй. Хайр сэтгэлээ илчлэх болзоо нь амьдралын бүхий л сайхныг мэдрүүлэх болно. Үр хүүхдүүддээ анхаарал хандуулахгүй бол ямар нэгэн хүмүүжлийн асуудал гарч болзошгүй. Мэдрэмжтэй бөгөөд хүлээцтэй байхыг зөвлөж байна. Ихэнх хүмүүс аливаа зүйлийг урьдчилан тааварлах чадвартай байж магадгүй. Харин аливаа зүйлийг хэтрүүлэх, хэм хэмжээ алдах хандлага байх бөгөөд хийсвэр бодлоо хянах шаардлагатай байна. Үрэлгэн зан тооцоолоогүй зарлага нь санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулна. Бүхний анхаарлын төвд байх гэж хичээх нь өөрийгөө бусдаас дээгүүрт тавих байдлыг нэмэгдүүлнэ.     

Охин: Хэт том төлөвлөгөө тань цаг хугацаандаа багтахгүй болж мэдэх ч үүнд бухимдах хэрэггүй. Адал явдалтай учирч, сонирхолтойгоор амьдралаа авч явдаг хүмүүст энэ удаад ч санамсаргүй зүйл тохиолдож магадгүй. Таны хувьд мөрөөдлийнхөө төлөө хир мөнгө зарлагадах нь хамаагүй байв ч, дэмий зүйлд үрэлгэн загнах хэрэггүй. Өөрийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар эрэл хайгуул хийнэ. Ашиг сонирхол нийлэх хүмүүстэй танилцах бололтой. Хувийн амьдралынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө ямар нэгэн томоохон ажил эхлүүлнэ. Таны бодсон төлөвлөгөө хурдан хугацаанд биеллээ олохгүй ч тодорхой цаг хугацааны дараа амжилттай бүтнэ гэдэгт итгэлтэй байж болно. Од эрхэс ивээж байгаа тул хүндрэл бэрхшээлтэй зүйлс гарч ирсэн ч ямар нэг аргаар ажлаа бүтээх болно. Өөрийн байр сууриа бэхжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах болон нөлөө бүхий хүмүүсийн үзэл бодлыг сонсох хэрэгтэй. Янз бүрийн хүний санал зөвлөмжийг сонсож, эргэцүүлэн тунгаах хэрэгтэй. Хамт олны зүгээс гаргасан санал санаачилгыг нухацтай бодож байж шийдвэр гаргаарай. Долоо хоногийн сүүл рүү олны дунд орж өөрчлөлт шинэчлэлтийг мэдэр. Нийгэм дэх өөрийн хүрээллээ тэлэх уулзалт, цуглаанд очих хэрэгтэй. Гэхдээ үр дүн нь тодорхойгүй үйл ажиллагаанд оролцож магадгүй. Аливаа ажил хэрэг бүтэмж муутай байгаа бол элдэв уулзалт ярилцлагууд нь хий итгэл найдвар горилохоос цааш хэтрэхгүй байх. Анхаарлаа төвлөрүүлэхийг шаардсан нарийн төвөгтэй ажил гүйцэтгэх бололтой. Амьдралын тэнцвэрт байдлаа хадгалж, бүх зүйлийг нягт нямбай хийхийг эрмэлзээрэй. Хүссэн зорилгодоо хүрэхэд тань таны хичээл зүтгэл, чин сэтгэлээс гадна од эрхсийн тааламжтай нөлөө дэмжлэг үзүүлнэ. Ганц бие хүмүүсийн хувьд санаа нийлэх хүнээ олох боломж гарч мэднэ. Хайр дурлалын адал явдал таны хувьд амжилттай байна. Зүрх сэтгэлээ илчлэх болон өмнөх гомдол тунирхлаа арилгахад таатай байна.     

Жинлүүр: Дэмий зүйлд цаг болон хөрөнгөө үрэх хэрэггүй. Энэ үед өөрөө өөртөө асуудал дуудахгүй байхыг зөвлөж байна. Бусадтай үүсгэсэн зарга, маргаан нь олон хүнийг хөлдөө чирч мэднэ. Бодлогогүй, үрэлгэн байдлаа зогсоохгүй бол дорвитой зүйл бүтээж чадахгүйд хүрнэ. Хайртай хүнийхээ түшиг тулгуур, нөмөр нөөлөг нь болж чадсан бол хариуцлагаа хүлээж чаддаг байх хэрэгтэй. Мэдрэмжтэй байхгүй бол харилцан гомдол, тунирхал байнга үүснэ. Таны нийтэч зан, өөдрөг үзэл ямар ч нөхцөл байдлыг сайжруулж чадна. Шинэ танилтай болох, үдэшлэг цэнгүүнд очих нь танд сонирхолтой санаа төрүүлэх болон шаардлагатай боломжийг бий болгох зэрэгт сайнаар нөлөөлөх болно. Худалдаа наймаа болон гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажил амжилттай болж тодорхой үр ашиг авчирна. Долоо хоногийн сүүл рүү олон нийтийн ажилд оролцох идэвх сонирхол ихэснэ. Уран бүтээлч хүмүүсийн онгод хийморь сэргэнэ. Оюун санааны эрэл хайгуул хийх, шинийг эрэлхийлэх зэрэгт таатай байна. Романтик болзоо, хайр дурлалын адал явдал нь сэтгэл сэргээж, эрч хүчийг сэлбэнэ. Таны сэтгэл татам, дур булаам байдал нэмэгдэнэ. Гадуур гарч сэтгэлээ сэргээх сайхан боломж тохиож байна. Төрх байдлаа өөрчлөх, хоббигоо хөгжүүлэх зэрэг нь таны туйлын хүсэл болж мэднэ. Хүнд ажилтай хүмүүс ямар ч байсан өөрийн сонирхдог хоббигоо хөгжүүлэхэд цаг зав зориулаарай. Бичиг баримт болон овоорсон эд зүйлээ эмхэлж цэгцлэхэд таатай. Хэрэв та төлөвлөгөөгөө биелүүлэх эсвэл биелэхэд хэцүү амлалтыг хэрэгжүүлэх зэрэг ажилтай байгаа бол бүү хойшлуул.     

Хилэнц: Хэн нэгэн үнэлж баршгүй туслалцаа үзүүлэх бөгөөд таны сэтгэл ханамж өндөр байх болно. Таны хичээл зүтгэл, хөдөлмөрч байдлыг үнэлэн ашигтай захиалга, хамтран ажиллах санал ирнэ. Уран бүтээлч хүмүүсийн хувьд өөрийн авьяасаа хөгжүүлэх, хүсэж мөрөөдсөн бүтээлээ эхлэх зэрэг зорилгоо хэрэгжүүлнэ. Албан тушаал ахих талаар шийдвэртэй алхам хийх бололтой. Аж ахуйн асуудлаа шийдэхээр төр захиргааны байгууллагад хандахад таатай байна. Ажил хэргийн уулзалт нь ихээхэн үр ашигтай байх боловч удаан хугацаанд хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан төсөл санаанд хүрсэн үр дүнг өгөхгүй байж мэднэ. Танилын хүрээлэл чухал үе тул өргөн хүрээнд тэмдэглэлт баярыг зохион байгуулах төлөвлөгөө боловсруул. Долоо хоногийн дунд үеэс хойш шинээр эхлэх ажил амжилттай байж, удахгүй танд ашиг орлого авчирна. Хувийн байр сууриа бататгах нь ирээдүйд ихээхэн ашиг тустай байх болно. Сэтгэл санааны байдал одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханамжтай байгаа тул ирээдүйн төлөвлөгөөг боловсруулж гаргахыг зөвлөж байна. Мөнгө санхүүтэй холбоотой ажлыг олны дунд, хаана таарсан газраа ярих нь зохисгүй тул та хэнтэй, хаана, юу ярихаа сайтар бодож байх хэрэгтэй. Бүдүүлэг хүмүүсийн дайралтад өртөж магадгүй. Хэн нэгэн танд ямар нэгэн байдлаар хор хүргэх арга заль сэдэж мэдэх юм. Алдаа гаргаж болох эрсдэлтэй зүйлээс үргэлж болгоомжлох хэрэгтэй. Үр хүүхдүүдтэй холбоотой зарим зүйлийг зохицуулж, шийдвэрлэх үүрэг танд оногдоно. Хэрвээ ойрын хугацаанд гэр  бүлдээ цаг гаргаагүй хүмүүсийн хувьд энэ нь нэр төрийн хэрэг байх болно. Найз нөхдөд тань тусламж шаардлагатай болсон үед татгалзах хэрэггүй. Хувийн эрх ашгаа үргэлж дээгүүр тавихаас татгалзаарай.

Нум: Хэн нэгнээс тусламж дэмжлэг авах эсвэл нөлөө бүхий эрх мэдэлтэй хүмүүсийн ивээлийг хүртэх болно. Мэдлэг чадвараа дээшлүүлж, шинэ орчин нөхцөлтэй танилцах, нүд тайлах боломж тохионо. Худалдан авалт болон мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд ихээхэн төсөв шаардаж магадгүй. Техник технологийн шинэ дэвшил, нээлттэй хөл нийлүүлэн алхах гэсэн таны мэдрэмж зөв байх болно. Өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйлд суралцах тал дээр дорвитой өөрчлөлтийг эхэл. Ямар нэг байдлаар бие даах хүсэл нэмэгдэнэ. Таны хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хийхийг шаардах, цаг нь тулсан ажилтай үед өөр зүйлд уруу татах, нэмэлт ажлаар шахах зэрэг нь дээрх таагүй байдлын шалтгаан болно. Таны сэтгэл санааны тогтворгүй байдал нь чухал харилцааг сэвтээж магадгүй. Сэтгэл хөдлөлөө удирдах, алдаа дутагдлаа хүлээх зөвшөөрөх, шүүмжлэл хүлээн авах зэргээр хяналттай байхыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү хуучны холбоо харилцаагаа сэргээх шаардлага үүснэ. Од эрхсийн нөлөө олон янзын таагүй байдлыг үүсгэх магадлалтай тул ямар ч тохиолдолд мөнгө санхүүтэй холбоотой ажлаас хөндий бай. Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй байхыг анхааруулж байна. Хэт дураараа аашлах хэрэггүй. Хувийн харилцаанд сайн муу өөрчлөлтүүд гарч ирэх бөгөөд түүнд таны зан ааш ихээхэн нөлөөлнө гэдгийг санаарай. Ойр дотнын хүмүүстээ сайнаар ханд, илүү их халамжил. Өөртөө дүгнэлт хийж хэрэггүй зуршлаасаа салахыг зөвлөж байна. Та ихэнх цагийг ганцаар өнгөрүүлж төвлөрөхийг хичээгээрэй. Романтик байдал, хий төсөөллийн олон янзын хувилбар нь сэтгэл санааны байдлыг тогтворгүй болгоно.

Матар: Ажил хэрэг ихээхэн ур чадварыг шалгах бөгөөд танд амрах зав өгөхгүй ажиллахыг шаардана. Хувийн амьдрал ч багагүй мэдрэмж шаардана. Харилцан итгэлцэл энэ үед чухал. Хувийн амьдралдаа хэн нэгнийг оруулж ирж магадгүй. Таныг хүссэнээр чинь үнэлж дүгнэх, дотоод сэтгэлийг олж харах хэн нэгэнтэй учирна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж таны эргэн тойронд олон зүйл өөрчлөгдөх болно. Эрсдэлтэй ажилд орооцолдох магадлалтай тул аливаа зүйлийг ном журмынх нь дагуу хийгээрэй. Эд хөрөнгөтэй холбоотой асуудал таны толгойд эргэлдэнэ. Хэцүү ажлыг өөрийн хүчээр зохицуулж чадахгүй бол бусдын дэмжлэгийг авахаас татгалзах хэрэггүй. Өөрийгөө дөвийлгөсөн үйлдэл бусдад буруу ойлголт төрүүлнэ. Ажил хэргийн уулзалтаар тасалдсан харилцаагаа сэргээж магадгүй. Харилцан ойлголцох чадвар өндөр байна. Долоо хоногийн сүүл рүү ямар нэгэн буруу мэдээллээс болж хайртай хүнтэйгээ харилцаа муудахаас сэргийл. Мөн гаднын нөлөө таны нийгмийн байр суурийг өөрчилж болзошгүй. Ихэнх хүмүүсийн хувьд сэтгэл санаа тайван бус байна. Онцын шалтгаангүйгээр хойшлуулсан ажлаа дуусгахыг од эрхэс зөвлөж байна. Эргэн тойрны хүмүүс танд ихээхэн тус дэм болох болно. Өөрийн авьяас чадвараа ил гаргахад таатай бөгөөд хувийн амьдралд амжилт гаргах эрч хүчийг нээж өгнө. Санхүү мөнгөний ээдрээтэй асуудал үүсэж магадгүй. Гэхдээ та өөрийн овсгоо самбаа, гүйлгээ ухааны ачаар ямар ч хүнд байдлаас өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ эвтэйхэн гаргаж чадна.

Хумх: Долоо хоногийн эхээр биеийн ерөнхий байдал сул дорой байх нь хөдөлмөрийн бүтээмжид муугаар нөлөөлж байна. Ажлаа зөв зохион байгуулж амралт ачааллаа тэнцүүл. Хэт их ажилласнаас болж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Шинэ түнштэй болох, ажил үйлсээ олон нийтэд сурталчлан таниулах зэрэг үйл ажиллагаа сайн үр дүнг авчирна. Бусадтай хамтран ажиллах бол зорилго чиглэлээ зөв тодорхойл. Зөв санаачилга таны идэвхийг нэмэгдүүлж, амьдралд тань шинэ өнгө нэмнэ. Долоо хоногийн дунд үед зарим нэг хүмүүстэй үг хэлээ олох, хүнд суртлыг даван гарах зэрэг нь нэлээд бэрхшээлтэй байх бололтой. Бусдын өмнөөс шийдвэр гаргах бол тун болгоомжтой хандаарай. Хүний хувийн амьдралд нь нөлөөлж болохуйц шийдвэрийг яаран гаргаж болохгүй. Хөндлөнгийн нөлөө, тухайн нөхцөл байдлыг буруу үнэлсэн дүгнэлтээс болоод зарим нэг шийдвэр алдаатай байж мэднэ. Долоо хоногийн сүүл рүү дуусаагүй ажил нэлээд шахуу хуваарьтай болгож мэднэ. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс их ачаалалтай үе байх бөгөөд ялангуяа оны сүүлийн өдрүүдийн ачааллаас болж эрүүл мэнд доройтож магадгүй. Бясалгал хийж, оюун бодлоо ариусга. Цаг зав гарган нам гүм орчинд сууж тархиа амраах танд маш их тус болох болно. Нөлөө бүхий хүмүүс, ивээн тэтгэгчдийн тусламж дэмжлэгийн ачаар амжилт олох магадлалтай. Бизнес эрхлэгч нар орлогын тогтмол эх үүсвэртэй болно. 

Загас: Санхүүгийн нөхцөл байдал сэргэх хэдий ч зарцуулах зарлага нэмэгдэж байна. Шинээр эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах, зарим нэг хүнд асуудлыг амжилттай шийдэх зэрэг таатай үйл явдлууд үргэлжилнэ. Хувийн амьдралд ч асуудлаа шийдэх сайхан тохиол бүрдэнэ. Амьдралын эрч хүч өндөр үед авьяас чадвараа нээх боломж нэмэгдэнэ. Санаачилгатай зан, шаргуу хөдөлмөр таныг гаднаас ирэх сөрөг нөлөөнөөс хамгаална. Биеийн ачааллыг ихдүүлж мэдэх эрсдэлтэй арга хэмжээнээс болгоомжил. Гэнэтийн алдаа гарах магадлал өндөр байна. Хэрэггүй харилцаа холбоогоо хязгаарлах үе. Таныг чиглэх аливаа хий халдлага, хэл амыг зүгээр л хайхралгүй өнгөрөө. Долоо хоногийн сүүл рүү хамт олонтойгоо үүсгэсэн таагүй харилцааг давах туулах хэрэг гарна. Зөрчилтэй харилцаа нь хэн нэгний буруутай үйлдлээс бус зүгээр л тэвчээргүй зангаас үүссэн буруу ойлголтын үр дүн байж болно. Харилцан ойлголцох зарчмыг урдаа баримтал. Ялихгүй зүйлээс үүдэлтэй хэрүүл маргаан нь хэн хэн нь уучлал гуйх эсэхээс ихээхэн шалтгаалах болно. Хэт шартай, түрэмгий зан ямар нэгэн бүтэхгүй зүйлд хүргэхийг санаарай. Хүлээцтэй байлаа гээд буруудахгүй байх. Учирсан саад бэрхшээл бүрд буруутан хайлгүй урагшаа харж амьдар. Дараа нь харамсахгүйн тулд хийхээсээ өмнө заавал бодож, зөв эсэхийг тунгаах хэрэгтэй. Хэрэггүй зардал, шаардлагагүй үйл хэрэг нь таны алтан цагаас хумсалж, хөрөнгө мөнгийг тань дэмий хийсгэнэ гэдгийг санаарай. Найдваргүй хүмүүсээс болгоомжил.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11