Dark Light
Нийгэм | 2025-04-20

"УЛААНБААТАР ЛИГ" ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар лиг” волейболын XIII удаагийн шигшээ тэмцээн энэ сарын 21-ний өдөр “Буянт-Ухаа” спорт ордонд эхлэх гэж байна. Тэмцээн гурван өдөр үргэлжилж, 23-нд өндөрлөнө.

Энэхүү тэмцээн нь 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2025 оны дөрөвдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд хоёр насны ангиллаар, гурван үе шаттайгаар явагдаж буй.

Тэмцээнийг зохион байгуулж буй зорилго нь:

  • Биеийн тамир, спортын тухай хууль,

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр,

  • Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөө-г хэрэгжүүлэхийн зэрэгцээ
    өсвөр үеийнхнийг багийн спортод идэвхтэй оролцуулах, бие бялдрыг нь хөгжүүлэх, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлэх, мөн олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай ирээдүйн тамирчдыг нээн илрүүлэхэд чиглэж байгаа юм.

Хүүхэд, залуусын дунд хамгийн их оролцоотой энэ тэмцээний нэг, хоёрдугаар үе шатанд:

  • Нийслэлийн есөн дүүргийн

  • 142 сургуулийн 540 багийн 67,120 сурагч өрсөлдсөн бол

  • Шигшээ шатанд 42 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгарч, ур чадвар, эв нэгдлээ сорин тоглох гэж байна.

“Улаанбаатар лиг” волейболын тэмцээн бол зөвхөн спортын уралдаан биш, хүүхдүүдийн хамтач үзэл, манлайлал, хариуцлага, хөдөлмөрч зан чанарыг төлөвшүүлэх чухал талбар хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11