Dark Light
Нийгэм | 2025-04-20

БНХАУ ОХУ-Д ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЖ БАЙНА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ҮНДЭСЛЭЛГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

БНХАУ-ын Гадаад хэргийн яам Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Хятад улс ОХУ-д зэвсэг нийлүүлж байна гэсэн мэдэгдлийг "үндэслэлгүй" хэмээн албан ёсоор няцаалаа.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өдөр тутмын хэвлэлийн хурлын үеэр: "Украины асуудлаар Хятадын байр суурь тууштай бөгөөд тодорхой байгаа. Бид гал зогсоох, энхийн яриа хэлэлцээг дэмжихийн төлөө идэвхтэй ажиллаж ирсэн. Хятад улс үндэслэлгүй буруутгал, улс төрийн ашиг сонирхлоор хийж буй аливаа үйлдлийг эрс эсэргүүцэж байна" хэмээн онцолжээ.

Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч Зеленский тус улсын тагнуул, аюулгүй байдлын байгууллагуудын мэдээлэлд үндэслэн Хятад улс Оросын Холбооны Улсад нууцаар бууны дарь, их буу зэрэг зэвсэг нийлүүлж байна хэмээн мэдэгдсэн билээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11