Dark Light
Нийгэм | 2024-12-16

Ховд аймгийн Булган суманд бог малын мялзан өвчин гарчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ховд аймгийн Булган суманд бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. Хурлаар үүссэн нөхцөл байдал, шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж холбогдох хуулийн дагуу хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. 

Тухайлбал: 

- Тухайн бүс нутагт сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын бүсийг тогтоож, хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах,

- Булган, Алтай, Үенч сумын 650.000 орчим малыг вакцинжуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр ажлын хэсэг томиллоо, 

- Халдвар бусад сумдад болон байгалийн ан амьтанд тархсан байж болзошгүй. Тиймээс энэ сарын 25-ны дотор тандалт судалгаа хийж ажиллах чиглэлийг бүх сумдын Засаг дарга нарт өглөө.

- Вакцинжуулах ажилтай холбогдуулан бусад сумдаас эмч мэргэжилтнүүдийг татан ажиллуулахаар боллоо. Нийтдээ 90-ээд алба хаагчийг томилж холбогдох зардлыг шийдвэрлэв. 

Ховд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын захирамжаар Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг томилж мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11