Dark Light
Нийгэм | 2024-12-16

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Төв аймагт ажиллав

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 12 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Төв аймагт ажиллаж, шинээр сонгогдсон 253, улиран сонгогдсон 220, нийт 474 төлөөлөгчид Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулав.

Сургалтад тус аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа агентлагийн 120 нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээнд хамрууллаа.

Түүнчлэн 40 гаруй албан хаагчид авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11