Dark Light
Нийгэм | 2024-12-17

"Нийтийн ахуйн үйлчилгээний төв" төслийн бүтээн байгуулалт 90 хувьтай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Петровис ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд баригдаж буй “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах бөгөөд халуун усны газар, үсчин, автомат хувцас угаалга, ая тухтай дэлгүүр, номын сан зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлэх юм. Мөн ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай, амрах орчны тохижилтыг цогцоор нь хийж гүйцэтгэж байна. Төслийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин хамтарч байгаа бөгөөд төвийг түшиглэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10