Dark Light
Нийгэм | 2024-12-17

Нум: Ямар нэг байдлаар бие даах хүсэл нэмэгдэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Худал хуурмаг мэдээллээс болж үргүй зардал нэлээд гаргах бололтой. Энэ нь яаралтай засахгүй бол алдагдалд ч хүргэж болзошгүй. Сэтгэл санаагаар унахгүй байхыг зөвлөж байна. Магадгүй өөдрөг байхгүй бол таны ирээдүйн төлөвлөгөө нурж мэднэ. Энэ үед аль болох тайван байж, алсын зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй.

Үхэр: Ажил амьдралын туршлагаараа таныг байнга ухааруулж дэмждэг хүмүүст зохих ёсны хүндлэлийг хүртээхийг хичээ. Холын хүсэл мөрөөдлөө ажил хэрэг болгон хэрэгжүүлэх аз завшаан тохиох тул энэ боломжийг бүү алдаарай. Аз од таныг тойрохгүй бололтой. Энэ өдөр хувийн амьдрал дахь бэрхшээлээ даван туулж, сайн сайхан бүхнийг гэр бүлдээ авчрах боломж олдох болно.

Ихэр: Өнгөрсөнд хоцорсон асуудлыг сөхөн гаргаснаар таагүй уур амьсгал үүсэж мэднэ. Тиймээс эргэж буцаж ганхалгүй зөвхөн урагшаа харж, ирээдүйгээ гэрэл гэгээтэй болгоорой. Хэрэв та урьд урьдынхаасаа илүү өөдрөг сэтгэлтэй байж чадвал энэ жилийн эцэст заавал сайхан үр дүнг үзнэ гэдгийг од эрхэс зөвлөж байна.

Мэлхий: Бусдыг хэт их захирах гэсэн хүсэл тань эргэн тойрны хүмүүсийн үл тоох байдлыг нэмэгдүүлнэ. Мөн хэт зоримог, шийдэмгий байдал нь эрсдэлд оруулж болзошгүй. Ажил төрөлтэй холбоотой шийдвэрийг эрх мэдэлтний зөвшөөрөлгүй гаргах, дур мэдэн үйл ажиллагаа явуулахаас зайлсхий. Хэн нэгний худал мэдээлэлд автах магадлал ихсэж байна.

Арслан: Хэт тусархуу эсвэл нэрэлхүү зан тань хүсэлт гаргасан ихэнх хүмүүст үгүй гэж хэлж чадахгүйд хүргэнэ. Өөрийн ажлыг ч хойш тавин бусдын төлөө хөдлөх бололтой. Хайртай хүмүүс тань бүх талаар дэмжиж, итгэж байгаа тул амжилтаа ахиулах, хүслээ биелүүлэх урам зориг улам бүр нэмэгдэх болно.

Охин: Хувийн амьдралынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө ямар нэгэн томоохон ажил эхлүүлнэ. Таны бодсон төлөвлөгөө хурдан хугацаанд биеллээ олохгүй ч тодорхой цаг хугацааны дараа амжилттай бүтнэ гэдэгт итгэлтэй байж болно. Энэ өдөр таныг од эрхэс ивээж байгаа тул хүндрэл бэрхшээлтэй зүйлс гарч ирсэн ч ямар нэг аргаар ажлаа бүтээх болно.

Жинлүүр: Таны нийтэч зан, өөдрөг үзэл ямар ч нөхцөл байдлыг сайжруулж чадна. Бүхий л төрлийн асуудлаа шийдэхийг хичээгээрэй. Шинэ танилтай болох, үдэшлэг цэнгүүнд очих нь танд сонирхолтой санаа төрүүлэх болон шаардлагатай боломжийг бий болгох зэрэгт сайнаар нөлөөлөх болно. Харин хайртай хүн тань сэтгэл дундуур байвал ажил амьдралд гарах амжилтыг эргэлзээтэй болгож мэднэ.

Хилэнц: Ажил хэргийн уулзалт нь ихээхэн үр ашигтай байх боловч удаан хугацаанд хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан төсөл санаанд хүрсэн үр дүнг өгөхгүй байж мэднэ. Танилын хүрээлэл чухал үе тул өргөн хүрээнд тэмдэглэлт баярыг зохион байгуулах төлөвлөгөө боловсруул. Сэтгэл санаа тань өөдрөг байх юм бол ололт амжилт авчирна.

Нум: Ямар нэг байдлаар бие даах хүсэл нэмэгдэнэ. Та өөрийгөө зөв зүйлийн төлөө зогсож байгаа гэдгээ мэдэж байгаа тул зарим хүмүүсийн санал бодлыг хүлээн авахгүй байх. Бусдын нөлөөнөөс болж та бухимдалтай байдалд орж мэдэх юмТаны хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хийхийг шаардах, цаг нь тулсан ажилтай үед өөр зүйлд уруу татах, нэмэлт ажлаар шахах зэрэг нь дээрх таагүй байдлын шалтгаан болно.

Матар: Эд хөрөнгөтэй холбоотой асуудал таны толгойд эргэлдэнэ. Хэцүү ажлыг өөрийн хүчээр зохицуулж чадахгүй бол бусдын дэмжлэгийг авахаас татгалзах хэрэггүй. Ажил үйлс тань санааны зоргоор бүтэхгүй ч одоогийн нөхцөл байдалдаа сэтгэлээр унах хэрэггүй. Өөрийгөө дөвийлгөсөн үйлдэл бусдад буруу ойлголт төрүүлнэ.

Хумх: Энэ өдөр эхлүүлсэн үйл хэргээ хэрхэн бүтэмжтэй, үр дүнтэй болохын гайхамшгийг удахгүй мэдрэх болно. Олон хүний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа нэр төртэйгөөр биелүүлснээр бусдын хүндлэл хүлээнэ. Гэхдээ зарим нэг хүмүүстэй үг хэлээ олох, хүнд суртлыг даван гарах зэрэг нь нэлээд бэрхшээлтэй байх бололтой. Амьдралд хэрхэн хандах нь хувь хүний хүслээс болж магадгүй.

Загас: Биеийн ачааллыг ихдүүлж мэдэх эрсдэлтэй арга хэмжээнээс болгоомжил. Гэнэтийн алдаа гарах магадлал өндөр байна. Хэрэггүй харилцаа холбоогоо хязгаарлах үе. Сайн мэдэхгүй хүний үгэнд автахгүй байхыг зөвлөж байна. Мөн бусдын асуудалд хутгалдах хэрэггүй. Зарим үйл явдал тодорхойгүй бөгөөд ээдрээтэй байх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10