Dark Light
Нийгэм | 2024-12-18

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2024 оны арванхоёрдугаар сарын 16-нд албан томилолттой ажиллалаа. 

Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн тэргүүлэх бодлогын хүрээнд боомтын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх ажлуудыг анхаарч ажиллахаа тусгасан. 

Энэ ажлын хүрээнд Зам, тээврийн сайд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайтын хилийн боомтын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ тус сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан хад” сууринд ажиллаж амьдарч буй жолооч тээвэрчидтэй уулзаж, тэдний ажил амьдралтай танилцаж, асуудлыг нь сонсож, гарц шийдлийг нь хамтдаа ярилцах "Уулзалтын цаг"-ийг тусгайлан зохион байгуулж ажиллалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11