Dark Light
Нийгэм | 2024-12-19

Кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Мэргэжлийн боловсон хүчнийг кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэшүүлэх хүрээнд ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн хоёр алба хаагч ҮБХИС-ийн Кибер аюулгүй байдлын сургалтын төвд 45 хоногийн сургалтад хамрагдлаа.

Дэлхий дахинд кибер халдлагын төрөл, зорилго, арга техник улам боловсронгуй болж, давтамжийн тоо секундэд хэдэн саяар тоологдох хэмжээнд нэмэгдэж байгаа өнөө үед кибер халдлагыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах техник, технологийг нэвтрүүлэх, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх шаардлага бий болсон.

Тиймээс Онцгой байдлын байгууллагаас Кибер аюулгүй байдлын тухай хууль 2021 онд батлагдсантай холбогдуулан чухал мэдээллийн дэд бүтэцтэй, төрийн нэгдсэн хамгаалалтын сүлжээнд холбогдож, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрх зүйн баримт бичиг шинэчлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11