Dark Light
Нийгэм | 2024-12-19

Япон Улсын хөрөнгө оруулалтаар V цахилгаан станцыг байгуулна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн тухайгаа мэдээллээ. Тэрбээр томилолтынхоо үеэр олон жил яригдсан V цахилгаан станцад хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тохиролцсон байна. 

Тодруулбал тус цахилгаан станцын бэлэн ТЭЗҮ-г үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр Япон Улсын хөрөнгө оруулалтаар шинэ дулааны цахилгаан станц барих ажлын эхлэлийг тавьжээ.

Төсөл ирэх онд эхлэх бөгөөд “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн, шинэ станцыг байгуулах юм байна. Ташрамд дуулгахад Улаанбаатар хот эрчим хүчний хэрэглээнийхээ дутагдлыг нөхөх, цаашид агаарын бохирдлыг бууруулахыг тулд орон сууцжуулах ажлын бэлтгэл болгож, эрчим хүчний 6 төслийг эхлүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11