Dark Light
Нийгэм | 2024-12-19

Сувдан голын шар айрагтай сургалтаа сайхан тэмдэглээрэй!

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ананастай тахиа нь амттай, оны шилдгүүд олонтой, бүсгүйчүүд нь даашинзандаа багтсан, шинэ жилийн сургалт шижгэр сайхан болж байна уу? Архи дарс, шарз хорз хольж уугаад зараа залгиж, зарзайтлаа хордож, шараа тайлах гээд шампанскийн бөглөө шиг нисээд алга болов уу? Өглөө нь шартана, өдөржин хэвтэнэ, зарим нь тэр чигээрээ моринд дэл дээр хийсэж, Монголын хиймэл дагуул болж, санаа нь  сансарт, оюун нь огторгуйд гарч байна уу? 

Архи нь бага, айраг нь их байг гэлээ ч ёолкон дээр хул хулаар сөгнөж, хуруудаж дэмбээдэх аргагүй хэцүүдэж байгаа бол үдэш нь сэнгэнэтэл уугаад, өглөө нь сэргэлэн босож ирэх арга чарга  байна уу гэвэл байна. 

Энэ бол шартуулдаггүй шар айраг гэж ам дамжин ярьж байгаа Пёрл буюу сувд гэх нэртэй сувдан голын пиав. Хамаг бие хатаж хуурайшиж, ус эрдсээ алдаад зараа залгиж, эсгий идсэн мэт шартаж хорддог. Халамцуу согтуу хүн машинд суухад  цонх шил цантаад байдаг нь хамаг шингэнээ ууршуулан алдаж буй нь тэр юм. Харин сувдан голын усаар хийсэн шар айраг эрдсээр баялаг учир шартуулдаггүй нь нууц биш нууц. Эрдсийг нөхдөг, эрүүл технологитой энэ шар айраг Хятадын том зах зээлийг борлуулалтаараа тэргүүлж, оны шилдэг 100 брэндийн нэг болсон юм байна. Алкохоль 5,3 хувьтай, сэтгэл хөөргөх  чангахан шар айраг ч амт нь зөөлөн, ам хамар гашуурахгүй. 

Халуун ам бүлээрээ хуучин оноо үдэхдээ, эрүүл саруул, эрчтэй хүчтэй, инээд хөөртэй, эв найртай, элэг бүтэн угтъя гэвэл шартах домбоорох хэрэггүй, шараа тайлж донгиотох шаардлагагүй шар айргаар дагна.

Амраг хайртай ханиа алаг нүдэн гэж дуудахгүй мөртлөө архи дээр айраг холиод ам хошуугаа долоон энхрийлэх юм бол шартдагаараа шартана, шар тайлах гээд шампанскийн бөглөө шиг шалан дээгүүр алга болно. 

Эр хүн шартаж ханадаг, эмэгтэй хүн төрж ханадаг шинэ цаг ирсэн. Сувдан голын шар айргаа балгаад сургалт-ёолкоо сайхан тэмдэглээрэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11