Dark Light
Нийгэм | 2024-12-19

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан өнөөдөр (2024.12.19) Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурахад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар оролцов.

Тус стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ хэмээн заасан. Уг стратеги зорилтын хүрээнд хууль тогтоомжид хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдана гэж үзэж буй. Тиймээс хуульд хүн төвт үзэл баримтлалыг бий болгоход Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Ялангуяа нийгмийн өдөр тутмын харилцааны 30 хувийг хууль, 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь албан тушаалтан, байгууллагад давуу тал олгож, журмыг биелүүлэхгүй байх боломж бүрдүүлдэг нь авлига, хүнд суртал үүсгэж байна. Тиймээс журмуудыг цэгцлэх ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Уг ажилд Монголын өмгөөлөгчдийн холбоо мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын дарга тодотголоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11