Dark Light
Нийгэм | 2024-12-20

"МИТЕМ" наадмыг "Тэнгэрийн хүү" жүжгээр нээнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улсын драмын эрдмийн театрын хамт олон 12 дахь удаагийн Олон улсын театрын "МИТЕМ" наадмыг Б.Цогнэмэхийн зохиол, ТС, УГЗ Н.Наранбаатарын найруулга "Тэнгэрийн хүү" жүжгээр нээнэ.

 Олон улсын театрын "МИТЕМ" наадамд "Тэнгэрийн хүү" жүжгийг Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа тоглуулах албан ёсны урилгыг Будапешт хотын Үндэсний театрын захирал, найруулагч Аттила Виднянски 2024 оны 10-р сард өөрийн биеэр гардуулсан юм.

Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар "Тэнгэрийн хүү" жүжгийг үзэж, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдэд талархал илэрхийлж, Чингис хааны эш хөргийг дурсгал болгож, наадмын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11