Dark Light
Нийгэм | 2024-12-20

Томуугийн А хүрээний вирусээр өвдсөн тохиолдолд амь насаа алдах эрсдэлтэй

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр /2024.12.20/ ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Уг мэдээлэлд нийт томуугийн өвчлөлийн 20-28 хувьд А хүрээний вирус бүртгэгдсэн байна. А хүрээний вирусээр өвдсөн тохиолдолд өвчлөл хүндрэх цаашлаад амь насаа алдах хүртэл эрсдэлтэй аж. Тодруулж хэлбэл уг вирус нь насанд хүрсэн иргэдэд илүү хүндээр тусна гэв. 

Тиймээс ХӨСҮТ-ээс дараах анхааруулгыг өглөө. 

Жирэмсэн эмэгтэйчүүд болон 65-аас дээш насны иргэд мөн диабиттай, хавсарсан өвчлөлтэй иргэд А хүрээний вирусээр өвдсөн тохиолдолд хүндрэх, сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлтэй тул шаардлаггүй тохиолдолд гдуур гарахгүй байх, олон нийтийн газар, найр наадамд оролцохгүй байхыг анхаарууллаа.  

Мөн томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж бактерийн гаралтай өвчлөлөөр хавсарч хурдан хугацаанд хүндэрч, хатгалгаа болж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой байна гэдгийг онцоллоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11