Dark Light
Нийгэм | 2024-12-20

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, ЦАР ТАХЛЫН харанга дэлдэв

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр /2024.12.20/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийг МУ-ын Ерөнхий сайд танилцууллаа. Тэрээр мэдээлэл өгөх үеэрээ Нийслэл хотын агаарын бохирдол, түгжрэл, эрчим хүчний дутагдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн тул өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж буйгаа мэдэгдсэн юм. Мөн нийслэл хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд санхүүгийн чадамжтай байх, хүний нөөцийн чадавхтай байх шаардлагатай тухайг онцолж байлаа. Цаашлаад Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг яаралтай горимоор УИХ-д оруулж дэмлэг авна гэсэн юм. 

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн яам ХӨСҮТ-өөс мэдээлэл өгч Томуугийн А хүрээний вирусын өвчлөлийн тохиолдол нэмэгдэж ЦАР ТАХАЛ хэмээн зарлахад ойрхон байгаа тухай анхаарууллаа. Уг өвчлөл нь 10 мянган хүнд ноогдох тохиолдол 150 хүрсэн тохиолдолд ЦАР ТАХАЛ хэмээн зарладаг аж. Харин манай улсад одоогийн байдлаар өвчлөлийн тоо 99-д хүрсэн байна. 

Томуугийн А хүрээний вирусээр халдварласан тохиолдолд насанд хүрэгчид хурдан хугацаанд хүндэрч, эрчимт эмчилгээнд орох, амь насаа алдах хүртэл эрсдэлтэй гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр анхуурууллаа. 

Тиймээс Жирэмсэн эмэгтэйчүүд болон 65-аас дээш насны иргэд мөн диабиттай, хавсарсан өвчлөлтэй иргэд А хүрээний вирусээр өвдсөн тохиолдолд хүндрэх, сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлтэй тул шаардлаггүй тохиолдолд гадуур гарахгүй байх, олон нийтийн газар, найр наадамд оролцохгүй байхыг анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11