Цахим орчинд УДЭТ-ын захирал ажилтнаа хэвтэрт ортол нь зодсон. Тэрхүү зодуулсан хүн нь жүжигчин Б.Шинэбаяр гэх мэдээлэл тархсан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Энэ талаарх гомдол мэдээлэл бүртгэгдээгүй” гэв. Харин жүжигчин Б.Шинэбаяраас тодруулахад “Бидний хооронд ямар ч тийм зүйл болоогүй. Ор үндэслэлгүй худал мэдээлэл” гэсэн юм. УДЭТ-ын захирал, найруулагч Н.Наранбаатараас энэ талаар тодруулахад “Тийм зүйл байхгүй. Бид дахин Тэнгэрийн хүү жүжгээ тавихаар завгүй ажиллаж байна” гэдэг хариултыг өглөө.
Нийгэм | 2024-12-20
Н.Наранбаатар, Б.Шинэбаяр нар биедээ халдсан зүйлгүй, ор үндэслэлгүй мэдээлэл гэв
СЭТГҮҮЛЧ |
Б.УУГАНБАЯР


Сэтгэгдэл бичих