Нийслэлийн Онцгой байдлын газар, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын хүрээнд Улаанбаатар хотын гамшгийн эрсдэл, өнөөгийн нөхцөл байдал, гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түлэгдэлт, хөлдөлт, угаартсан үед авах аврах, болзошгүй гал түймэр, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюул ослын үед өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах, бэртэж гэмтсэн хүнд анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг олгоно. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар нийслэлийн хороодын хэсгийн ахлагч болон нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэд, тэдгээрийн асран хамгаалагчдад гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавх олгох, анхны тусламжийн мэдлэгтэй болгох ач холбогдолтой юм. Сургалтад нийслэлийн эрсдэл ихтэй 200 гаруй хорооны хэсгийн ахлагч хамрагдаж байна.
Нийгэм | 2024-12-20
Сэтгэгдэл бичих