Dark Light
Нийгэм | 2024-12-20

Өвлийн туйл болох улирал хүйтний ес эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 21 2024.12.21 / БЯМБА ГАРАГ 

ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР 

Үс засуулбал: Өвчин ирнэ 

Наран ургах, шингэх: 08:39-17:02

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Огторгуй 

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 21, Санчир гараг. Билгийн тооллын 21, Бага морь одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 08:39-17:02. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвлийн туйл болох улирал (18ц 44м), хүйтний ес эхэлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10