Dark Light
Нийгэм | 2024-12-21

Зэвсэгт хүчнээ чанартай цагаан будаагаар хангагдах боломжийг бүрдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд Фан Ван Зиангтай хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр улсын Батлан хамгаалах салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах маш бодитой ажил хэрэгч саналуудыг харилцан солилцлоо.

Тухайлбал:

Хоёр улсын батлан хамгаалах яамд туслах аж ахуй эрхлэлтийнхээ хүрээнд манай зэвсэгт хүчнээс Вьетнам Улсын зэвсэгт хүчинд мах нийлүүлэх, эргээд цэргийн албан хаагчдаа чанартай, үнэгүй цагаан будаагаар хангах;

Монгол Улсын батлан хамгаалах салбарын аж үйлдвэрлэлийг хөгжүүлж зэвсэг техникийн судалгааг хамтран хийж,  шинэчлэн сайжруулах;  

Найрамдалт харилцааг өргөжүүлэхээр салбарын албан хаагчдаа энхийг дэмжих ажиллагаа, соёл, спорт, урлагийн чиглэлд харилцан туршлага солилцуулж чадавхжуулах;

Эдгээрийг бодит ажил хэрэг болгохын тулд хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтлоо.

Монгол малын махаа Вьетнам улсад экспортлох эрх зүйн боломжийг ашиглахад Батлан хамгаалах салбар түүчээ нь болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11