Dark Light
Нийгэм | 2024-12-24

Woo Lee хар перецийг шууд хэрэглэхийг хориглоно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дээрх нэрийн хар перец нь холимог найрлагатай ба нэмэлтээр нитрит агуулагдаж байх тул үйлдвэрлэгчээс заасан технологийн дагуу түүхий бүтээгдэхүүнийг амтлан, халуун боловсруулалтад заавал оруулж хэрэглэхээр заасан байна. 

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хими, хор судлалын лабораторийн шинжилгээгээр тус бүтээгдэхүүний найрлагад нь нитрит зөвшөөрөгдөх хэмжээнд агуулагдаж байгааг тодорхойлсон ба шошгын мэдээлэлд NOT READY TO EAT буюу шууд хэрэглэхийг хориглоно гэж бичсэн байна.

Иймд болсон хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэдгийг сэрэмжлүүлье.

Нитритийн давсыг шууд хэрэглэвэл бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх, ядрах, сульдах зэрэг хордлогын шинж тэмдэг илрэхийг анхаарна уу!

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11