Dark Light
Нийгэм | 2024-12-25

“Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшлийг тайлагнана

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Европын Холбооны санхүүжилтээр Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төсөл хэрэгжүүлсэн.

Энэ хүрээнд Үндэсний Статистикийн Хороо нь ОУХБ-тай хамтран “Зохистой хөдөлмөрийг дэмжиж 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн хяналт шинжилгээ, Монгол Улсын төлөв байдал” тайланг шинэчлэн, төслийн үр дүнгээ танилцууллаа.

Энэхүү  тайлан нь Монгол Улсад “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хэрэгжүүлэх чиглэлд гарсан ахиц дэвшлийг хянаж, шинжилсэн үндэсний хэмжээний хоёр дахь тайлан юм. Мөн төслийн хүрээнд Зохистой хөдөлмөрийн статистикийн үзүүлэлтүүдийг тооцох гарын авлага боловсрууллаа. Тус гарын авлагаас  үзүүлэлтийг тус бүрээр хэмжих зорилго, ойлголт тодорхойлолт, арга зүй, үр дүнгийн тайлбар, мэдээллийн эх үүсвэрийн задаргааг дэлгэрэнгүй байдлаар авах боломжтой. 

Төслийн үр дүнгийн семинарт яам агентлаг, олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, судалгааны үр дүн, зохистой хөдөлмөрийн чиглэлээр цаашид авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, боломжийн талаар онцлон хэлэлцэж, санал солилцлоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11