Дэлхийн гаалийн байгууллага, Азербайжан Улс, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2014 онд Динар, Роки гэх эр эм хоёр малинос үүлдрийн нохойг Монголын гаальд ирүүлжээ.
Тэдний дундаас 9 гөлөг төрсний нэг нь “Дин” бөгөөд Монголын гаалийн албанд зургаа дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
Дин "Шилдэг албаны нохой-2019" улсын аварга шалгаруулах тэмцээн тэргүүн байр, ОХУ-ын Кош Агач-д болсон Албаны эрэлч нохойн тэмцээнд тэргүүн байр, "Гаалийн цом-2019" системийн аварга шалгаруулах албаны эрэлч нохойн тэмцээний Тэргүүн байрыг тус тус эзэлж байжээ.
Мөн Дин гаалийн байгууллагад ажиллах хугацаандаа хар тамхи, мансууруулах бодис, түүхийн дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан томоохон зөрчлүүдийг илрүүлж ажилласан гавьяатай, туршлагатай манай шилдэг эрэлч нохой юм.
Дин одоо Замын-Үүд боомтод үүрэг хүлээн ажиллаж байна.