2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Дотнын хүнийхээ зөвлөгөөг сайтар дагах таныг алдаа хийхээс сэргийлж өгнө. Мөн өөрийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрөх нь элдэв зөрчил маргааныг дэвэргэхгүй байх боломж гаргана. Аж амьдралаа цэгцлэх, бие даан амьдрах бэлтгэлээ хангах зэрэг үйл явдлууд өрнөнө. Болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж, хянуур хандах хэрэгтэй. Цаг зав гарвал цэвэр агаарт алхаж, бие сэтгэлээ сэргээгээрэй.
Үхэр: Нөлөө бүхий хүмүүс болон дээд албан тушаалтантай ойр дотно болох таатай нөхцөл үүснэ. Хэлсэн амлалтдаа хүрдэг зан чанар тань амжилтын эхлэл рүү хөтлөх болно. Мөнгө санхүүгийн алдагдалд хүргэж болохуйц таагүй зүйлсээс зайлсхий. Энэ нь хувийн амьдралд тулгарсан асуудалтай холбоотой байж мэднэ. Өөрийн бодож төлөвлөсөн зүйлээ энгийн хялбараар шийдвэрлээрэй.
Хамтатгах: Танд ямар ч үүрэг шаардлага ноогдсон бай хамаагүй өөрийн хүч нөөцөд итгэлтэй урагшил. Туршлага мэдлэг тань тохирно гэж бодогдсон ажил хэргийн саналыг хүлээн авах хэрэгтэй. Энэ нь ирээдүйд тань ихээхэн эерэг өөрчлөлт оруулах болно гэдгийг санаарай. Өөрийн хүчээр ихээхэн ажил амжуулах таатай боломжийг хүртэх болно.
Мэлхий: Хувийн амьдралд таныг маш хүчтэй мэдрэмж нөмрөн авах ба түүнтэй тэмцэхэд хүндрэлтэй байх болно. Зарим нэг чухал ажил гарч ирэх боловч түүнийг дараа хийнэ гэж хойш тавих хүсэл төрж магадгүй. Гэвч энэ нь тийм ч оновчтой биш байна. Эхлүүлсэн ажил, тулгамдсан асуудлаа эрхтэн шийдвэрлэж төгсгөл хүртэл нь явах нь зүйтэй.
Арслан: Бие сэтгэлийн хувьд хэт их ачаалал авах зүйлээс зайлсхий. Өөр дээрээ ямар нэг үүрэг хариуцлага хүлээж авах ч хэрэггүй. Таатай цагийг хүлээж бодлоготой хөдлөх хэрэгтэй. Таны сэтгэл санааны тогтворгүй байдал нь өмнөх ажлаа хийж чадахгүйд хүргэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ аль болох ихэнх цагийг өнгөрүүлэх нь өлзийтэй байна.
Охин: Од эрхэс амжилтыг тань гэрэлтүүлж санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх болно. Магадгүй уулзалт ярилцлага ихэнх цагийг авч болно. Амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтийг бий болгоно. Өнөөдөр олны анхаарлын төвд байж магадгүй. Харин хэт ихэмсэг дээрэнгүй зан эвгүй байдалд оруулж мэдэх юм. Олны хэл амнаас болгоомжил.
Жинлүүр: Аль болох тайван байхыг хичээвч эргэн тойрны хүмүүсийн асуудалд тархи толгойгоо чилээнэ. Амьдралын олон асуудалд зайлшгүй шурган орох шаардлага тулгарна. Эхлүүлсэн ажлаа замын дундаас хаях хэрэггүй. Сэтгэл санаагаа тайван байлгаж аливаа хөөрөл эсвэл гутралд автах хэрэггүй. Гэнэтийн зочин хүлээж авч магадгүй.
Хилэнц: Ирээдүйг төсөөлөн, урьдчилан харах чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Гэнэтийн мэдээ таны төлөвлөгөөг бүхэлд нь өөрчилж мэднэ. Өөрт таагүй санагдах, эсвэл үзэл бодол нийлдэггүй хүмүүстэй заавал уулзах хэрэггүй. Хэн нэгэнтэй таарамж муутай байгаа бол нөхцөл байдал муудахаас өмнө өөр зүгт анхаарлаа хандуулаарай.
Нум: Хамтарсан үйл ажиллагаанд оролцож, ашиг сонирхол, үзэл бодол нийлдэг хүмүүсийн хүрээлэлд энэ өдрийг өнгөрүүлнэ. Танд авьяас чадвар, арга барилаа үзүүлэх боломж гарч ирнэ. Нөхцөл байдалдаа тохируулан уур амьсгалыг эвдэхгүйгээр эргэн тойрны хүмүүстэй харилцах хэрэгтэй. Ар гэрт амжуулах ёстой ажлаа ч алгуурлах хэрэггүй. Түүнийг хэрхэн хийж амжуулахаас ихээхэн зүйл шалтгаална.
Матар: Бодсон санаснаа одоо л амжуулж, хийж авахгүй бол дараагийн удаа гэж хойшлуулах тусам замхран, арилах болно. Ямар ч зүйл дээр алгуурлах хэрэггүй. Ойрын хугацаанд өөрийнхөө төлөө шинэчлэл, сэргэлт хийхийг хүснэ. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах боломжтой. Хайр дурлалын харилцаа тааламжтай байна.
Хумх: Тодорхой хэмжээний ашиг авчрах худалдан авалт нь анхааралтай байхыг шаардах болно. Одоо байгаа нөхцөл байдалдаа зөв үнэлэлт өгөх юм бол ирээдүйд нэлээд таатай үр дүн ирж магадгүй. Бизнес эрхэлдэг хүмүүс түр амсхийх ч завгүй үе. Гэхдээ алхам алмаар ахиж байж том амжилтад хүрнэ гэдгийг санаарай.
Загас: Эд материаллаг байдлаа нэмэгдүүлсэн ч амьдралын хэмнэл сайнаар өөрчлөгдөхгүй байж магадгүй. Өөрийн нөөц бололцоондоо итгэх байдал нэмэгдэх үед л тулгарсан сөрөг хандлага, таагүй нөхцөл байдлаас амархан ангижирна. Хайр дурлалын шинэхэн харилцаа бүтэл муутай байж магадгүй. Харилцан ойлголцох санаачилгыг та эхэлж гаргахад буруудахгүй л байх. Таны ухаалаг зан, эерэг хандлага бүх зүйлийг энгийн бөгөөд хөгжилтэй болгож чадна.