Dark Light
Нийгэм | 2024-12-30

Өвөлжөө, гэр, хашаа усанд автжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өчигдөр /2024.12.29/ халианы усанд автсан 2 дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тодруулбал: 

Ховд аймаг, Үенч сум Улиаст баг "Хар үзүүр' гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 495 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км, Булган сумын төвөөс барууд хойд зүгт 15 км/ далан сэтэрч хашаа, өвөлжөө, гэр голын халианы усанд автсан тухай дуудлагыг 13:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход, далан сэтэрч голын халианы усанд иргэн Ц-ийн хашаа, өвөлжөө, гэр автсан байсныг ажиллаж, далангийн сэтэрсэн хэсэг болон тухайн айлын хашааг тойруулан шуудаатай шороо байршуулж аюулгүй болгож заавар зөвлөмж өгчээ.

Мөн Увс аймаг, Давст сум Торхилог баг ‘‘Галт’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 158 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20км Иргэн Т-ын өвөлжөө, гэр усанд /халиа/ автсан тухай дуудлагыг 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Аврах бүлгийн  алба хаагчдыг очиход, 5 болон 8 ханатай 2 гэр усанд /халиа/ автсан байсныг ажиллан, 2 гэрийг нүүлгэн хүлээлгэн өгсөн байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11