Dark Light
Нийгэм | 2024-12-30

Өвчтөн тээвэрлэж явсан түргэний машин осолд өртөж, эмч ГССҮТ-д хүргэгджээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдөр дуудлагаар явж байсан түргэний машиныг урсгал сөрж явахад зам тавьж өгөөгүйгээс осол гарчээ. Ослын улмаас эмч бэртэн ГССҮТ-д хүргэгдсэн байна. Энэ талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс тодруулахад “Өчигдөр тийм үйл явдал болсон нь үнэн. Эмчийн бие дунд зэрэг эмчилгээ хийлгэж байна. Тээвэрлэж явсан өвчтөнг эмнэлэгт нь хүргэсэн” гэв.   

Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад: 

Цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 29-ний орой 17:30 цагийн орчимд ЧД-6  хороо Баянбүрдийн уулзвар замд түргэний машиныг мөргөснөөс эмнэлгийн байгууллагын ажилтан гэмтсэн гэх зам тээврийн осол бүртгэгдсэн. Шалгалтын явцад эмнэлгийн шуурхай тусламжийн машинд явсан эмнэлгийн ажилтан гэмтэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Одоогоор ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11