Dark Light
Нийгэм | 2024-12-31

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд дэмжлэг үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд компанийн засаглалыг сайжруулж, өр төлбөрийг бууруулж, ашиг орлогыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгон, биржийн арилжааг тогтмолжуулж, Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлснөөр "Эрдэнэс Монгол” нэгдлийн 2023 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч Очир эрдэнийн цом, 100 сая төгрөгөөр шагнуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захирлын зөвлөлийн хурлаас нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж шагналын 100 сая төгрөгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэгт олгохоор шийдвэрлэснийг өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өглөө. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг нь өдөрт 1000 орчим үзлэг, томуугийн улиралд өдөрт дунджаар 2000 хүүхдэд амбулаторийн үзлэг хийдэг байна. Арваннэгдүгээр сарын байдлаар 197,799 хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж 16,900 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж, төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж буй хүүхдийн эмнэлгийн хамт олонд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлж, талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11