Dark Light
Нийгэм | 2024-12-31

Элдэв тэнгэртэн одтой, цагаан морь өдөр

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 2 2025.01.01 / ЛХАГВА ГАРАГ 

ХАВРЫН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААН МОРЬ ӨДӨР 

Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ 

Наран ургах, шингэх: 08:42-17:10 

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Мод 

Аргын тооллын 2025 оны нэгдүгээр сарын 1, Буд гараг. Билгийн тооллын 2, Элдэв тэнгэртэн одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 08:42-17:10. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11