Dark Light
Нийгэм | 2025-01-01

Хялбар ажиллагааны шүүх өнөөдрөөс ажиллаж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Уг шүүх хянан шийдвэрлэх хэргийн харьяалал, процессын онцлог журамтай. 

Хялбар ажиллагааны шүүхийг байгуулснаар нэг талаас зохигч, шүүгдэгч, хохирогч, хэргийн оролцогч зэрэг иргэдийн шүүхэд хандах боломжийг өргөжүүлж, процессын хугацаа, зардлыг бууруулснаар иргэдийн шүүхээр үйлчлүүлэх санхүүгийн ачааллыг хөнгөлөх, шүүхээр хамгаалуулах эрхийг улам баталгаажуулж шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нөгөө талаас шүүхийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохистой хуваарилалт бүрэлдэх, мэргэшсэн шүүгч, шүүхийг хөгжүүлэх ач холбогдолтой. Өргөн утгаараа шүүх эрх мэдлийн хөгжлийн нэг шинэ алхам, шударга ёсны хүртээмж, хэрэгжилтэд шинэ хуудас болох юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11