Dark Light
Нийгэм | 2025-01-01

Нийт нутгийн 70 хувь нь цастай байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цаг уурын байгууллагын мэдээлснээр Монгол орны нийт нутгийн 70 хувь нь цастай, зарим аймгийн сумд зудын нөхцөл байдалтай байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Сагсай, Баянхонгорын Баянбулаг суманд зудын нөхцөл байдалтай байгааг албаныхан мэдээлэв. Мөн Увс аймгийн ес, Ховдын зургаа, Завханы тав, Баянхонгорын таван сумаас гадна Говь-Алтайн Хөхморьт, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Сүхбаатар, Хэнтийн Баян-Адарга, Дорнодын Хөлөнбуйр, Халхгол, Төв аймгийн Угтаалцайдам суманд зудархуу байгаа аж.

Өчигдөр болсон Улсын онцгой комиссын Шуурхай штабын хурал дээр танилцуулснаар Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд цасны зузаан хамгийн их буюу 23 см хүрчээ. Мөн Завханы Баянхайрхан, Увсын Улаангом, Хяргас, Малчин сумаар 15 см, Баянхонгорын Жаргалант, Сэлэнгийн Хүдэр суманд 14 см, бусад нутгаар 0-13 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

Тэгвэл улсын хэмжээнд 17913 өрх, 7.3 сая толгой мал отор, нүүдэл хийж байна. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-т хамрагдсан нийт 13549 малчны санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй танилцжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11