Dark Light
Нийгэм | 2025-01-02

720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сүхбаатар дүүргийн 12 хороонд байрлах 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус хороо нь улсын сургуульгүй бөгөөд дээрх сургууль баригдсанаар 1500 орчим хүүхэд харьяаллын дагуу тухтай орчинд суралцах боломжтой болж байна.

Тус сургууль нь дөрвөн блок бүхий 3 давхар бөгөөд барилгад анги танхим, эрхлэгчийн өрөө, нягтлан, нийгмийн ажилтны өрөө, хурлын танхим, багш нарын өрөө, дуу хөгжмийн өрөө, кабинетууд, соёлын танхим, заал, дугуйлангийн өрөө болон бусад өрөөнүүдийг төлөвлөн гүйцэтгэжээ. Дулаан хангамжийг хийн баллонт зуухнаас хангах иж бүрэн төхөөрөмж суурилуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг "Дарцагт ноёд групп” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11