Dark Light
Нийгэм | 2025-01-03

Efamily платформыг хөгжүүлж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэр бүлийн хөгжлийн цахим үйлчилгээний E-Family платформыг 2025 оны эхнээс хөгжүүлж, ажиллуулахаар бэлтгэж байна. 

Тус платформоор дамжуулан иргэд, нийт гэр бүл өөрсдийн хэрэгцээнд тохирсон тухайлбал, залуу гэр бүл, дунд насны гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй зэрэг гэр бүлд чиглэсэн гэр бүлийн боловсрол, санхүүгийн зөвлөгөө, гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ, нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэнд, хууль зүйн зөвлөгөө үйлчилгээг цахимаар нээлттэй авах боломжтой болно.  

E-Family платформыг хөгжүүлснээр хиймэл оюун ухаан, цахим хөгжлийг ашиглан иргэн бүрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн нийгмийн үйлчилгээг шуурхай авах боломж бүрдэнэ. 

Ингэснээр хэн ч, хаанаас ч өөрт тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэлтэй болж, хэрэгтэй зөвлөгөөг авах үүд нээгдэж байна.

Одоогоор ГБХНХЯ-наас E-family нэгдсэн платформд байршуулах гэр бүлийн сургалтын модуль, зөвлөгөөний хөтөлбөрийг судлан нэгтгэн тодорхойлох ажил хийж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11