Dark Light
Нийгэм | 2025-01-03

Цагаан сараар монголчууд ажлын нэг өдөр амарна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Бүх нийтээр амрах 16 хоногийн 6 нь хагас, бүтэн сайнд таарч байна.

Монголчууд жилд 9 удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдээр амардаг. Өдрөөр тооцвол, 2025 онд бүх нийтээр 16 хоног амарна. Энэ жил шинийн 1 тасарч, хоёрдугаар сарын 28-нд битүүлэн гуравдугаар сарын 1-нд шинийн 2 тохиох юм.  Шинийн 2 болон 3-н гуравдугаар сарын 1, 2-ны хагас бүтэнд сайнд тохиож байна. Шинийн 4-н даваа гарагт тохиож, Цагаан сараар монголчууд 3 өдөр амарна.

Түүнчлэн Мартын 8-н хагас сайн өдөр, зургадугаар сарын 1-н бүтэн сайн өдөр, наадмын амралт буюу долоодугаар сарын 12, 13-н хагас, бүтэн сайнд тохиож байна. 

Мөн Бурхан багшийн их дүйчэн өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг. Энэ өдөр нь аргын тооллын зургаадугаар сарын 11-ны өдөр тохиож буй. Их Эзэн Чингис хааны өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэ өдөр 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд тохиож буй. Түүнчлэн 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндэсний их баяр наадмаар албан ёсоор зургаан хоног амарна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11