Dark Light
Нийгэм | 2025-01-06

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хяргас нууранд хоёр автомашин осолджээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнгөрсөн шөнө 00:00 цагийн үед Хяргас нуурын мөсөн дээгүүр автомашинтай зорчиж байхдаа цөмөрсөн гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу аврагчид одоог хүртэл ослын газарт ажиллаж байна.

Увс аймгийн Завхан сумын 3-р багийн нутагт буюу аймгийн төвөөс 120 км-т Хяргас нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан .....  УВС дугаартай Ж.Б-гийн эзэмшлийн Соната-6 автомашин болон .....  УВХ дугаартай Б.С-ын эзэмшлийн приус-20 автомашинууд хамтдаа нууранд цөмөрчээ. Уг хоёр автомашинд нийтдээ 3 зорчигч явсан бөгөөд бүгдээрээ эсэн мэнд, аюулгүй байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Аврах, эрэн хайх албаны дарга, ахмад Н.Бат-Ундралаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг өнгөрсөн шөнөөс одоог хүртэл ослын газарт ажиллаж, нэг автомашиныг гаргаж аваад байна.  

Иргэд өөрсдийн хайхрамжгүй, хэнэггүй зангаасаа болж өөрийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлийг бүрдүүлж байна. Иймд гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа энэ үед мөсөн дээгүүр зорчихгүй байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18