Dark Light
Нийгэм | 2025-01-07

Үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрлах дараах үл хөдлөх хөрөнгүүдийг хоёрдох албадан дуудлага худалдаагаар буюу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиас нээлттэй хэлбэрээр үнэ хаялцуулан худалдан борлуулна. Үүнд:  

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40, 50 мянгат (15170) Баруун Сэлбийн гудамж, 26 дугаар байранд байрлах 258.7 м.кв талбай бүхий орон сууц,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах 

Арваннэгдүгээр цэцэрлэгийн зүүн талд, “Гандирс” худалдааны төвийн худалдаа, үйлчилгээний талбайнууд,

Далан 26 дугаар байрны зоорины давхарт байрлах 305.2 м.кв талбай бүхий Агуулахын байр,

Далан 25 дугаар байрны зоорины давхарт байрлах 305.2 м.кв талбай бүхий Агуулахын байр.

Тус албадан дуудлага худалдаа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ сарын 14-ний өдөр болно. 

Эдгээр хөрөнгүүдийг сонирхсон иргэд, аж ахуй нэгж та бүхэн өргөнөөр оролцоно уу. 

Хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу. https://www.dbm.mn/news/2071

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18