Монголын улаан загалмай нийгэмлэг энэ жилийн хүмүүнлэгийн үйлсээ эхлүүлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нийт 50 сумын малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж, долооц, загасны тос, туурайн тос, нүдний тос, амин тун бүхий малын эрдэс тэжээлийн багцыг хүргэхээр ажиллаж байна. Малчид эдгээр тусламжийг орон нутаг дахь Улаан загалмайн Дунд шатны хороодоор дамжуулан авах юм.
Нийгэм | 2025-01-09
Сэтгэгдэл бичих