Dark Light
Нийгэм | 2025-01-09

ХОНЬ, ГАХАЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 11 /2025.01.10 / БААСАН ГАРАГ 

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Эрхтэн хурц болно

Наран ургах, шингэх: 08.40-17.20

Барилдлага: Шид 

Шүтэн барилдлага: Төрөхүй 

Суудал: Хий    Аргын тооллын 1 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 11, Чөлөөт эх одтой, шарагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18