Dark Light
Нийгэм | 2025-01-10

МОНГОЛБАНК 16.5 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголбанк 2024 оны 12 дугаар сард 651.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 16.5  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 777.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,210.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.   

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны  12 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 289,904.75 төгрөг байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10