Dark Light
Нийгэм | 2025-01-10

ХАМБА НОМУН ХАН Д.ЖАВЗАНДОРЖ НОМ АЙЛДАВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр /2025.01.10/ Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтан Жэригсүм буюу Мэгзэмийн жинан, нямбаны хөтөлбөрийн айлдварыг хайрлалаа.

Энэхүү номын арга хэмжээ Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд ТЛЗХ-ны Ажлын албанаас зохион байгуулж буй 14 хоногийн сургалтад сууж буй лам хуврагууд болон сүсэгтнүүдэд зориулан зохион байгуулагдсан бөгөөд 300 гаруй лам хувраг, сүсэгтнүүд өргөнөөр оролцов.

Арга хэмжээг Хөвсгөл аймгийн бурхан шашинтны төв Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд болон Идгаачойнзинлин дацангийн лам хуврагууд хамтран зохион байгуулсан нь номын айлдварын ач холбогдлыг улам нэмэгдүүлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02